Нислэгийн хоолны махыг шалгана
Оросын мэргэжлийн хяналтын газар хэвлэлээр гарсан мэдээлэлтэй холбогдуулан хагас бэлэн бүтээгдэхүүн бэлтгэдэг хил орчмын пунктууд болон нислэгийн хоолыг шалгаж эхэлжээ.
Хятадын нийгмийг аюулаас хамгаалах яамны гаргасан мэдээлэлд нэгдүгээр сарын сүүлчээс эхлэн 382 тохиолдол бүртгэн авч 20 мянган тонн харх, үнэгний мах хураан авсан хэмээн дурдсан байв.
Мэргэжилтнүүд харх, үнэгний мах хагас бэлэн бүтээгдэхүүн хэлбэрээр ОХУ БНХАУ-ын онгоцны нислэгт ашигласан байхыг үгүйсгэхгүй байгаа аж. Мөн иргэддээ дээр дурдсан чиглэлийн нислэгийн хонь, үхрийн мах гэсэн шошготой хоол идэхгүй байхыг зөвлөжээ.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ