
Ардчилсан намын даргын шуурхай хуралдаан өчигдөр болж, Гүйцэтгэх зөвлөлийн хуралдааныг өнөөдөр хуралдуулах шийдвэрт хүрсэн билээ. Үүний дагуу Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны 42 дахь хуралдаан 13.00 цагт Төрийн ордонд эхэллээ. Хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэхээр төвөвлөсөн. Эхний асуудал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх журамыг хэлэлцсэн.

Энэхүү журмын дагуу нэр дэвших тухай зөвшөөрлийг бичгээр гаргах, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг сонгохдоо ҮЗХ-ны гишүүдийн ирц, тоо мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 25-р зүйлд заасны дагуу банк болон төлбөр тооцоо хийх байгууллагуудад өр, төлбөргүй байх, ялгүй байх, өөрийн хүсэлт зэргийг бичгээр Гүйцэтгэх зөвлөлд өгнө. Түүнчлэн тухай хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж чадах, ёс зүйн хэмжээг сахиулан биелүүлэх зэрэг заалтыг ҮЗХ-ны хурлаар батлуулах зэргийг тусган энэхүү журмыг хэлэлцлээ. Журмыг ҮЗХ-ны гишүүдийн олонхи дэмжиж баталлаа. Харин хоёрдугаар асуудал болох Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюундарийг жинхлэх эсэх асуудлыг яг одоо хэлэлцэж байна. Хурал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн өргөдлийг хүлээж авах асуудлаар үргэлжлэх юм.
Улмаар лхагва гаригт Их хурлаа хийж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг батламжлахаар төлөвлөөд байгаа билээ.
Д.Цэцэг
Гэрэл зургийг П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ