Эко парад болов
Үндэсний татварын алба жил бүрийн тавдугаар сарын 2 дахь долоо хоногт зохион байгуулдаг “Татвар төлөгчдийн өдрүүд 2013” арга хэмжээг энэ жил “Татвар төлөгч танд баярлалаа” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж, улс орон нутгийн төсвийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулж буй татвар төлөгчдөдөө Сангийн яам, Үндэсний татварын албаны удирдлагууд талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлэхээр шийдвэрлэжээ.
Татвар төлөгчдийн өдрүүдийн хүрээнд Баянзүрх дүүргийн татварын хэлтэс, Монголын дугуйн спортын холбоотой хамтран “Татвар төлөгч танд баярлалаа” эко парадыг анх удаа зохион байгуулж байна. Дугуйн спортын 30 тамирчин, 15 такси Үндэсний татварын албаны төв байрнаас АССА цирк хүртэл маршрутаар ёслолын парадаар явж, Татвар төлөгчдийн туг далбааг мандуулан сурталчилж, татвар төлөгчдөд талархал илэрхийлсэн юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ