
АН-ын ҮЗХ-ны ээлжит хуралдаан Төрийн ордны Их танхимд болж байна. Уг хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг 100 хувийн саналаар дахин дэвшүүлэхээр болжээ. Санал хураалтад АН-ын ҮЗХ-ны 181 хүн санал өгсөн байна.
Мөн Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Ц.Оюундарийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар баталгаажуулж, албан ёсоор томилжээ. Ц.Оюундарь нь өнгөрөгч 2012 оны намраас тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа юм.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ