Гадаад харилцааны сайд нээлттэй ярилцана
Гадаад харилцааны сайд Л.Болд сэтгүүлчидтэй нээлттэй ярилцаж, сонирхсон асуултуудад нь хариулт өгөхөөр болжээ. Уулзалт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд маргааш 11.00 цагт эхэлнэ.
Хариуцсан салбарынхаа асуудлаар сэтгүүлчдийн асуултад нээлттэй хариулдаг энэ уулзалтад одоогийн байдлаар шинэчлэлийн Засгийн газрын 11 сайд оролцоод байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ