Батаарыг эргүүлэн авчрахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг шагнав

img

АНУ-ын Нью-Йорк хотноо энэ сарын 6-нд  Монголын говиос олдсон 70 сая жилийн тэртээх үлэг гүрвэл Тиранннозавр Батаарын ясыг Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо. Энэхүү түүхэн үйл явдлын гэрч болж, Монголын талаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Соёл, Спорт, Аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, тус яамны холбогдох албан тушаалтнууд, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч О.Оч, Элчин сайдын яам, Байнгын төлөөлөгчийн газрын албаны хүмүүс оролцсон бол АНУ-ын талаас тус улсын Гааль, хил хамгаалах албаны захирал Ж.Мортан, Нью-Йорк хотын прокурор П.Бхарара болон энэ ажилд эхнээс нь гар бие оролцож үр дүнг нь хамтдаа үзсэн олон улсын палеонтологич эрдэмтэд, хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагынхан оролцлоо.

Эл арга хэмжээний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Тиранннозавр Батаарын нэхэмжилснээс хойш жил хүрэхгүй хугацаанд гурван удаа шүүх хурал боллоо. Шүүх хурлын явцад ганц Тианннозавр Батаараар тогтохгүй нэмээд манай бараг арваад динозавр гарч ирж байна. АНУ-ын Дотоодыг хамгаалах яам, прокурор,хуулийн байгууллагынхан, гаалийнхан Монголын холбогдох байгууллагынхан өнгөрсөн нэг жилийн хугацаанд нягт хамтарч ажилласны үр дүнд 70 сая жилийн настай Тиранннозавр Батаарыг Монголд буцааж өгч байгаад баяртай байна. Энэ хамтын ажиллагаахоёр орны харилцааг баяжуулсан, цоо шинэ түвшинд утга агуулгыг нь өөрчилсөн үйл явдал. Нөгөө талаар олон улсын хэмжээнд соёлын өвийг хулгайлдаг гэмт хэрэгтэй  тэмцэхэд нягт хамтарч ажиллавал үр дүнд хүрдгийг харуулж байна” гэв.
АНУ-ын Гааль, хил хамгаалах албаны захирал Ж.Мортан энэ үеэр “Энэ бол Монголын говьд амьдарч байсан динозавр гэдэг нь батлагдсан. Гурван метр өндөр, долоон метрийн урттай, амьддаа зургаан тонн жинтэй байсан аварга том махчин динозавр. АНУ-аас соёлын үнэт өвүүдийг гарал үүслийнх нь дагуу тухайн улс орон руу нь буцааж байгаа бөгөөд Батаар нь 6600 дахь соёлын өв. Хамгийн сүүлд бид Франц, Египетээс алдагдсан эд зүйл, Иракийн дайны дараа алдагдсан Саддам Хуссейны эд зүйлсийг нутагт нь буцаасан. Өнөөдөр энэ динозаврыг Монголын талд эргүүлэн олгоход хоёр орны нягт хамтын ажиллагаа нөлөөлсөн. Энэ хэргийг илрүүлснээрээ динозаврын ясны худалдаа эрхэлдэг бүлэг сүлжээг илрүүлсэн нь том ажил болсон. Энэ ажилд оролцсон бүх хүнд баярласан талархсанаа илэрхийлье” гэлээ.
Энэ ёслолын үеэр ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, АНУ-ын Гааль, хил хамгаалах албаны захирал Ж.Мортан нар Тиранннозавр Батаарын араг ясыг хүлээлгэн өгөх баримт бичигт гарын үсэг зурав. Мөн Батаарыг Монголд хүлээлгэн өгөх хүртэл энэ ажилд уйгагүй хүчин чармайлт гаргаж хамтарч ажилласан 13 хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар одон медаль гардуулсан юм.
Өмгөөлөгч Роберт Пэйнтер, Алберто их сургуулийн доктор, профессор Канадын иргэн Ж.Карри, Нью-Йорк хотын прокурор П.Бхарара нарт “Алтан гадас” одон хүртээсэн бол найман хүнийг “Найрамдал” медалиар шагналаа. Монголын соёлын чухал олдвор болох үлэг гүрвэлийн яс ийнхүү эх орондоо ирэхэд бэлэн болсон бөгөөд энэ сарын сүүлээр онгоцоор тээвэрлэн Монголд авчрах юм.  Эх үрсийн баяр зургадугаар сарын 1 гэхэд Сүхбаатарын талбайд үзэсгэлэн болгон дэлгэж ард түмэндээ харуулна гэж салбарын сайд хэлж байлаа. Шинээр илэрсэн Монголын гаралтай үлэг гүрвэлийн бусад олдворуудыг ээлж дараалан эх оронд нь авчрах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Wak Wak:
Chinii huvhai yas 70 say jiliig daahuu wak wak, 7 jil ch bolohgui uireel unana daa
2013-05-08
иргэн:
Монголоос гаргасан монгол хулгаруудын нэриыг зарлаж. Тэднээр энэ их гарсан зардлыг нөхөн төлүүлээч. Олны хөрөнгөөр аялал хийдгээ болиорой. Шудрага төр засаг шүүх хаана байна
2013-05-08
иргэн:
Монголоос гаргалцсан хулгаруудын нэрийг зарлаж. Тэд нараар энд.гарч байгаа их зардлыг төлүүлээч. Өнөө шударга засаг. Шүүх хаана байна. Олны хөрөнгөөр аялал хийдгээ хэзээ болих юм бэ.
2013-05-08
zyrh:
hyye ene Batariig zarsan bas hil dabyylj gargasan hymyys ni mongol biz dee ter etgeedyydiig yagaad ilryylj olond zarlahgyi baigaa ym be esbel nogoo tomchyyd ni oroltsson ym yy? manaihan ch gesen ymiig dandaa neg talaas ni harah ym daa.olson l bol boloo ym baih daa ter byryytai etgeedyydiig hariytslaga hyleelgehgyi bol daraa jil dahiad l hiliin tsaana naad hobor olboryyd chini tyyj yabah bii deeeeee.
2013-05-08
цфужэнгш:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-05-07
3366:
цагаа болохоор чинии хувхай ч үнэд хүрнэ,ямар арчаагүй амьтан бэ чи чинь, эсвэл чи энэ ясыг гаргалцсан юм биш биз хөө...
2013-05-07
mongol:
chi byyr uvchin tussan bna shuu naizaa. Erthen emchluul
2013-05-07
заяа:
Нэг нь нэг юм хийхээр л PR хийлээ гэхийн
2013-05-07
123123:
tanii huvid 1 yas busad humuusiin huvid tuugiin hovor oldvor shuu dee
2013-05-07
yasaar:
neg ugur yasaar PR hiih gej yadah yum aa. boliochee.
2013-05-07
mongol:
chi byyr uvchin tussan bna shuu naizaa. Erthen emchluul
заяа:
Нэг нь нэг юм хийхээр л PR хийлээ гэхийн
123123:
tanii huvid 1 yas busad humuusiin huvid tuugiin hovor oldvor shuu dee