Дунд суудлын хуралдаан болно

img

  Цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр 09.30 цагаас болно. Иргэн Ц.Эрдэнэцогт Үндсэн хуулийн цэцэд хандан Монгол Улсын Их Хурлаас  баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын байгууллагын тухай,  Авлигын эсрэг хууль мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зүйл, заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор мэдээлэл ирүүлсэн билээ.  Дээрх хуулиудад “Ял шийтгүүлж байгаагүй” гэж  заасан нь Үндсэн хуульд заасан ардчилсан ёс, шударга ёсны зарчим болон ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхийг зөрчиж байна гэж  мэдээлэл ирүүлсэн иргэн үзжээ. Ийнхүү мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан шийдвэрлэх юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ