150 мянган ам.долларын тоног төхөөрөмжийн эрхийн бичиг бэлэглэв

img

  ОХУ-ын Төрийн Думын гишүүн асан, ОХУ-ын Тусгаар Улсуудын Хамтын Нийгэмлэг, гадаадад суурьшсан иргэдийн болон олон улсын хүмүүнлэгийн хамтын ажиллагааны холбооны агентлагийн дарга К.И.Косачёв болон ОХУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.В.Самойленко тэргүүтэй төлөөлөгчид УИХ-ын дарга З.Энхболдтой уулзах үеэрээ монголын нялхаст зориулж тусгай бэлэгтэй ирснээ хэлэв. Энэ нь 150 мянган ам.долларын өртөг бүхий дутуу нярайд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний бүрэн тоног төхөөрөмжийг хүлээн авах эрхийн бичиг байсан юм. “Дэлхийн Экспо Үзэсгэлэн 2020”-г зохион байгуулах хотын сонгуульд Екатеринбург хотынхоо нэрийг дэвшүүлээд байгаа ОХУ, 2013 онд Олон улсын үзэсгэлэнгийн товчооны Ерөнхий Ассамблейн хурлын үеэр болох сонгууль дээр Монгол улсаас дэмжлэг авах хүсэлтээ илэрхийлэхээр ийнхүү төлөөлөгчдөө илгээжээ. “Дэлхийн Экспо Үзэсгэлэн 2020”-г зохион байгуулахаар нэрээ дэвшүүлээд байгаа Екатеринбург хот өнөөгийн ОХУ-ын техник технологийн хөгжил, шинэчлэлийн хүчирхэг төв болоод байгааг илэрхийлэх олон үзүүлэлтийн нэг болох Уралын оптик механикийн үйлдвэрт Сиеменсийн технологиор хийгдсэн дутуу нярайн эмнэлгийн тусламж үйлчилгээний бүрэн тоног төхөөрөмжийг дэлхийн олон улсад ашиглан хэдийнээ нэг сая 500 мянган хүүхдэд амьдрал бэлэглэсэн сайн туршлага байгаа юм байна. Төлөөлөгчид энэхүү бэлгийн эрхийн бичгийг Монгол улсын төрөх эмнэлэгт хүлээлгэн өгөөрэй гээд УИХ-ын даргад гардуулан өгөхдөө, энэ бол ямар нэгэн хариу нэхсэн үйлдэл биш, чин сэтгэлийн бэлэг юм шүү гэв

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

цфужэнгш:
ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
2013-05-07