“Эврика- 2013” шилдгийн шилдгээ тодруулна

img

  “Эврика-2013” залуу багш, оюутны эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Төрийн ордны Их танхимд болж байна. 20 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн бага хурал Улсын Их Хурлын даргын ивээл дор зохиогдож буйгаараа онцлог юм. Бага хурлаар салбар бүрт шалгарсан шилдэг 8 багш, оюутны илтгэл тавигдах юм. Тухайлахад, ХААИС-ийн Байгалийн ухааны сургуулийн оюутан З.Алтантуул “Чипсэнд шингэсэн тосны физик-химийн шинж чанар”, ШУТИС-ийн Компьютер, техник менежментийн сургуулийн оюутан Х.Одгийв “Монгол хэлний үг зүйн шинжилгээний компьютер загвар”, МУИС-ийн Улаанбаатар сургуулийн оюутан С.Ууганбаатар “Хүний тархины цахилгаан импульсыг ашиглан микроконтроллер бүхий төхөөрөмжийг удирдах боломж”  зэрэг сонирхолтой сэдвээр илтгэлүүд тавих юм байна. Мөн хурлаар найман  салбарын шилдэг 19 оюутан, найман залуу багшид шагнал гардуулах бөгөөд шилдгийн шилдэг нэг оюутан, нэг багшийг тодруулж шагнах ажээ. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Baagii:
oyutan zaluus ikh idevhitei oroltsson shuu ene jiliinh ikh urgun bson
2013-05-09