
“Монголын Уран Зургийн Галерей”-д зураач-багш П.Пүүдоржийн бие даасан “Эхлэл 1” үзэсгэлэн энэ сарын 6-нд нээлтээ хийсэн билээ. П.Пүүдорж нь гадаад дотоодын үзэсгэлэнд бүтээлээрээ оролцож ирсэн. Тэрээр энэ удаа анхны бие даасан үзэсгэлэнгээ олон нийтэд дэлгэж байгаа юм.
Түүний уран бүтээлийн санд холимог техник, тосон будаг, усан будаг, акрелик зэрэг олон төрлийн арга барилийг хослуулсан 40 гаруй бүтээл тавигджээ. “Эхлэл 1” үзэсгэлэн энэ сарын 11-ныг дуустал “Монголын Уран Зургийн Галерей”-д үргэлжилнэ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ