Ирэх бямба гаригт бүх нийтээр мод тарина

img

 

Ирэх бямба гаригт бүх нийтээрээ мод тарих өдөр тохиож байна. Бүх нийтээрээ мод тарих өдрийн нээлтийн ёслол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно.

Ерөнхийлөгчийн 2010 оны 4-р сарын 14-ний өдрийн 63 дугаар зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ.

Ойн тухай хуулинд 16 нас хүрсэн иргэн бүр, аж ахуйн нэгж, байгууллага таваас доошгүй мод тарьж ургуулах үүрэгтэй гэж заасан байдаг.

Б.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ