
УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ерөнхий сайдын зөвлөх Д.Кёкүшюзан Батбаяр нар өнөөдөр 14.00 цагт Эх нялхас буюу ЭХЭМҮТ-д гэнэтийн шалгалт хийхээр болжээ. Учир нь УИХ дахь бие даагч гишүүдэд эцэг эхчүүдээс “Хүүхдийн эмнэлгүүдэд эрүүл ахуйн шаардлага хангахгүй хэрнээ хүнд суртал хавтгайрсан. Энэ асуудалд анхаарлаа хандуулна уу” гэх гомдол иржээ.
Түүнчлэн, Засгийн газрын "1111" төвд энэ асуудалтай холбоотой гомдол тасрахгүй ирж байгаа юм. Тиймээс дээрх албаны хүмүүс эмнэлгийн байдалтай танилцаж, иргэдтэй уулзана. Үүнийхээ дараа ЭМЯ-нд үүрэг өгөх юм байна.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ