
Өнгөрсөн жилийн тавдугаар сарын 08-ны өдөр Дорнод аймгийн Баяндун суманд гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын хэлтсийн дөрвөн албан хаагч амиа алдсан билээ.
Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн хамт олон албан хаагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх хэд хэдэн арга хэмжээг албан хаагчдын гэр бүлийн зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна. Тухайлбал, албан хаагчдын гэгээн дурсгалд зориулан “Алдрын буланг” байгуулжээ. Мөн гэнэтийн аваар ослоос урьдчилан сэргийлэх, гамшиг, осолгүй, амар тайван, эрүүл энх байхыг бэлгэдэн “Очирваань” бурханыг Онцгой байдлын хэлтэст залах юм. Мөн аймгийн төв дэх Тусгаар тогтнолын талбайд амь эрсэдсэн албан хаагчдынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэж 1000 гэрэлт зул хөөргөх үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ