Орхоны хөндийн хог хаягдлыг цэвэрлэнэ
Монголын залуучуудын холбооны дэргэдэх “Залуучууд аялал жуулчлалын хөгжлийн төв” төрийн бус байгууллага, Өвөрхангай аймгийн Аялал жуулчлалын холбоо хамтран Орхоны хөндийн хог хаягдлыг цэвэрлэх аян өрнүүлж эхэллээ.Энэхүү аянд 100 гаруй залуус оролцох бөгөөд тусгай маршрутаар дөрөв хоногийн турш явж цэвэрлэгээ хийх юм байна. Тэд Элсэн тасархай, Үүртийн тохой, Орхоны хүрхрээ, Төвхөн хийд, Эрдэнэзуу, Хархорин, гэсэн маршрутаар энэ сарын 10-ны өдөр Нийслэлээс хөдлөхөөр болжээ.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ