Хохирогчдод тусламж үзүүлэх төв орон нутагт нээгдэнэ

img

  Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод тусламж үзүүлэх “Нэг цэгийн үйлчилгээ”-ний үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн ээлжит уулзалт өчигдөр ЭМЯ-наа боллоо. Энэхүү уулзалтад ЭМЯ, ХЗЯ, ХАХНХЯ, ДЭМБ, НҮБ ХАС, Хүчирхийлэлийн эсрэг үндэсний төв болон Төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцов. ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар энэ үеэр “Нэг цэгийн үйлчилгээний төвийг байгуулсан нь тун шинэлэг ажил байсан бөгөөд энэ ажлын хүрээнд бид олон зүйл хийсэн. Цаашид уг төвүүдийг нэмж байгуулах хэрэгцээ байсаар байгаа бөгөөд 2013 онд НҮБ-ын ХАС-ийн дэмжлэгтэйгээр Говь-Алтай, Завхан аймагт байгуулахаар ажиллаж байна” гэв. Улаанбаатар хотын хэмжээнд “Нэг цэгийн үйлчилгээний төв” нь ЭМЯ-ны харъяа ГССҮТ, ХЗЯ-ны харьяа Шүүх эмнэлэг, НЭМГ-ын харьяа СБД-ийн Эрүүл мэндийн нэгдэл дээр тус тус байдаг бөгөөд хүчирхийлэлд өртсөн хохирогчдод тусламж үйлчилгээ үзүүлдэг байна. Уулзалтаар гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллийн хохирогчдод үйлчлэх “Нэг цэгийн үйлчилгээний төв”-үүдийн үйл ажиллагааны ололт, тулгамдсан асуудлууд, 2013 оны товч тайланг сонсож, “Нэг цэгийн үйлчилгээ”-г тогтолцоонд суулгах хэрэгцээний талаар хэлэлцэн Орон тооны бус зөвлөлийн хурлын зөвлөмж гаргажээ. Улмаар Гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчид тусламж үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахад салбар хоорондын уялдаа холбоо сайжирна хэмээн хуралд оролцогчид ярилцлаа. П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

б.алтанцэцэг:
монголын их хохирол дагуулсан хөгжлөөс илүүтэйгээр бүрэн бүтэн газар нутаг малтайгаа байвал бид баян шүү дээ баялагаа лиценз хэлбэрээр гадны хүнд өгдөг асуудлыг зогсоож өгөөч төр засаг минь
2014-09-04
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛД ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-05-08