АН-ын V их хурал болно
Ардчилсан намын V их хурал өнөөдөр "Буянт-Ухаа” дахь Спортын шинэ цогцолборт 15.00 цагаас эхэлнэ. Өчигдөр Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо хуралдаж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр Ц.Элбэгдоржийг дэмжихээр шийдвэрлэсэн бөгөөд өнөөдөр энэхүү шийдвэрийг батламжлах аж. Их хуралд 7000 гаруй гишүүд оролцох юм байна. Энэ удаагийн их хуралд хамгийн олон гишүүд, төлөөлөгч цахим хэлбэрээр оролцох аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ