Сү.Батболд МХБ-ийг хувьчилж авахаар санаархаж байна

img

.

-Энэ санаагаа тендер бэлэглэсэн Лондонгийн биржтэй хамтарч гүйцэлдүүлэхээр болжээ-

Өмнөх засгийн үед Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх УИХ-ын болон Засгийн газрын тогтоол жил дараалан гарснаар хөрөнгийн биржийг хөгжүүлэх ажил эрчимтэй явагдсан. Ажлын үр дүнд Лондонгийн хөрөнгийн бирж тендергүйгээр Монголын хөрөнгийн биржтэй хамтарч ажиллахаар шалгаран өдийг хүртэл шинэчлэлийн ажил явагдаж байгаа. Нийт 14.2 сая ам.долларын төсөвтэй ажлыг яагаад заавал Лондонгийн Хөрөнгийн бирж тендергүйгээр хийх болсон тухай сүүлийн болоод байгаа мэдээллээр цэнэглэгдэн эргэж хармаар санагдлаа.

. Түүх ингэж эхэлжээ Монгол Улсын төр засгаас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулан, УИХ-ын 2009 оны 79, Засгийн газрын 2010 оны 115 тоот тогтоолууд гарч, тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа шат бүртээ эрчимтэй эхэлжээ. Дээрх тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх ажлын нэг нь Монголын хөрөнгийн биржийг хөгжүүлэх, технологийн шинэчлэлт хийх, гадны том биржүүдтэй хамтрах байж.

2010 оны 9 сард Төрийн өмчийн хороо Хөрөнгийн биржийн шинэчлэлт, хөгжүүлэлтийн ажлын тендер зарласан байх юм. Тус тендерт 10 гаруй компани, хөрөнгийн бирж оролцсон гэх мэдээллийг тухайн үед ТӨХ-ны дарга мэдэгдэж байсан. Тэдгээрээс заримыг нь онцолж дурдъя.

.

  1. Солонгосын хөрөнгийн бирж-Korea Stock Exchange: Монголд урд өмнө нь ирж судалгаа шинжилгээ хийж байсан. Монголын хөрөнгийн биржийг шинэчлэх асуудалд оролцох хүсэлтэй байгаа хэдэн жилийн өмнөөс илэрхийлж байжээ. Тиймдээ ч тендерийн материал нь үндэслэлтэй, 10 орчим сая ам.долларын үнийн саналтай хэдэн боть ном шиг юм өгч.
  2. Nasdaq OMX & Mosdaq: Дэлхийн томоохон биржүүдийн нэг NASDAQ нь монголд хувийн хөрөнгийн бирж байгуулахаар хэдэн жил судалгаа шинжилгээ хийсэн байж. Тендерт оролцсон компаниудаас нэр хүнд, хийгдсэн ажил, бэлдсэн материалаараа яалт ч үгүй илүүрхсэн байх юм.
  3. Лондонгийн хөрөнгийн бирж-London Stock Exchange: Их британийн төрийн мэдэлд байдаг дэлхийн том хөрөнгийн биржүүдийн нэг. Тендерт нэг хуудас цаас факсдаж ирүүлсэн.

. Гэх мэтчилэн 10 гаруй өрсөлдөгчөөс Хонконгийн биржийг оройтсон, дээрээс нь Хятад гэсэн шошготой, Франкфуртын хөрөнгийн бирж нэр хүндгүйгээс, ганц хуудас цаас ирүүлсэн Лондонгийн хөрөнгийн бирж ч эхний шатнаас мултарчээ.

. Ирүүлсэн судалгаа, төлөвлөгөөгөөрөө Солонгосын хөрөнгийн бирж, NASDAQ хоёр эцсийн шатанд шалгарсан байдаг. Эцсийн шатанд тендерийн үнэлгээний хороо санал хурааж NASDAQ тендерт ялах нь тодорхой болсон гэдэг. Нэгэнт бүх зүйл тодорхой болсон тул ТӨХ-ны Д.Сугар дарга санал хураалтын дүнг Ерөнхий сайд С.Батболдод танилцуулсан байна. Гэтэл тэрбээр нөгөө тодорхой болсон дүн, ялагчийг хэлээд ажлаа магтуулах бус ам руугаа алгадуулсан гэдэг.

. Удалгүй тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт хүчингүй болж, тендер ч цуцлагджээ. Одоо “Рио Тинто”-д ажиллаж буй Б.Болд, тэр үеийн Сангийн дэд сайд Ч.Ганхуяг нар Ерөнхий сайдынхаа тушаалаар Лондонгийн биржтэй удаа дараа хэлэлцээр хийж. Хэлэлцээрийн үр дүнд Лондонгийн хөрөнгийн биржтэй “Стратеги хамтын ажиллагааны гэрээ”, “Ажлын мастер гэрээ” гэгчийг хийсэн байна. Ингээд ямар нэгэн тендер, сонгон шалгаруулалтгүйгээр Лондонгийн Хөрөнгийн бирж ялагчаар тодорч МХБ, ТӨХ гарын үсэг зурснаар 14.2 сая ам.долларын төсөвтэй Хөрөнгийн биржийн шинэчлэлийн ажил эхэлсэн түүхтэй.

. Яагаад заавал Лондонгийн бирж гэж Одоо бид хардах эрхээ эдэлнэ. Болсон явдлыг Ерөнхий сайд С.Батболд эдийн засгийн стратеги, Лондонгийн хөрөнгийн биржийн нэр хүнд, Их британы том эдийн засаг, Лондонгийн бирж дээрх уул уурхайн төвлөрөлтэй холбож хэвлэлээр мөн ч их тайлбар хийсэн. Тендерийн шалгаруулалт дуусаагүй байхад Ерөнхий сайд С.Батболд “Ройтерс” агентлагт өгсөн ярилцлагадаа “Монголын Хөрөнгийн бир¬жийг удирдах менеж¬ментийн багийн сон¬гон шалгаруулалтад Лон¬донгийн бирж ялах магад¬лалтай” гээд хэлчихэж. Түүний дараахан нь тендер цуцлагдсан нь уг тендерт Лондонгийн биржийг ялуулах тухай тохироо хийгдсэн байсныг үгүйсгэх аргагүй. Лондонгийн биржтэй хийсэн “Ажлын мастер гэрээ”-нд хэн хяналт тавих уу гэсэн асуултад Сү.Батболд “ТӨХ ерөнхийд нь хяналт тавина” гэж хариулсан байдаг.

. МИАТ-д мөнгө угаасан хэргийн эзэн, хэнгэргийн дохиур гэгдээд буй Д.Сугар биржийн шинэчлэлтэд хяналт тавьж байгаа юм байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр түүний хүү 20 гаруй настай С.Цог гэгч залуу Лондонгийн биржтэй гэрээ хийгдсэний дараа МХБ-д ажилд орсон байх юм. Хуулийн сургууль дөнгөж төгссөн шоу цэнгээнд нугасгүй Верту утас, Лексус 570-аар гангарсан залуу гэрээнд хяналт тавьж байгаа юм биш биз. За энэ ч яахав.

. Лондонгийн хөрөнгийн биржийн хувьд Торонтогийн биржийг мэдэлдээ авсан. Дээр нь Монголын хөрөнгийн биржийг нэгтгэснээр 24 цаг арилжаа хийх боломж бүрдэнэ. Энэ нь тэдэнд маш том давуу тал болж байгаа юм. Сү.Батболд тухайн үед Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийг Хөрөнгийн биржтэй нэгтгэх гэж шахаад бараагүй. Мөн П.Э.С.Т(Political Economy Social Technology) ХХК гэх бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлэх зорилготой компанид хөрөнгө оруулалт хийсэн байна.

. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ онд Н.Алтанхуягийн Засгийн газар МХБ-ийг хувьчилна гэсэн сургаар Сү.Батболд өөрийн мэдлийн хамаг хөрөнгө, бизнесээ зарж мөнгөө төвлөрүүлж хувьчлалд бэлтгэж байгаа гэх сураг ажгийг мэдээлжээ. Энэ бүхнээс харахад Ерөнхий сайд асан Сү.Батболд, ТӨХ-ны дарга, Лондонгийн Хөрөнгийн биржийн найруулсан жороор тэд хөрөнгийн биржийг авахаар санаархаж байгаа нь үнэний ортой байж мэднэ. Лондонгийн бирж 20 хувь, Сү.Батболд 20 хувь эзэмших тухай яриа ч гадуур дэл сул яваад эхэлжээ. Тэр ч бүү хэл Монголын Хөрөнгийн Бирж Груп ХК гэгчийг байгуулж ҮЦТТТХТ ХХК тай нийлүүлэх тухай ч сураг байна. Ерөнхий сайд асан маань компаниудаа хэрхэн зарж,  биржийн хувьчлалд хэрхэн бэлтгэж байгаа талаар бид дараа илүү баримттай, дэлгэрэнгүй өгүүлэх болно.

.

 

Д.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

boorch:
shunal ihedbel SHULAM bolnoo gej...
2013-06-14
zochin:
uneheer unen yum bichsen yum. neg negniigee hardag hudlaa unen baahan yum bichij sensaatslana.
2013-05-09
saqsq:
xa
2013-05-09
Аяны их зам 99945545:
Ээж мод-Улан-Удэ хот-Итгэлт хамбад мөргөх мөргөлийн аялалд урьж байна. Аяны их зам ХХК 99945545
2013-05-09
Аяны их зам 99945545:
Улан-Удэ хот-Итгэлт хамбад мөргөх мөргөлийн аялалд урьж байна. Аяны их зам ХХК 99945545
2013-05-09
tumur:
ene avilgach hulgaichuudtai uursduu l temtsehgui bol huuli hyanaltiinhan yu ch hiihguim bna.
2013-05-09
bat guai:
ta medleg bolovsroloo deeshluulj yum bichmeer yum bna shuu. ter gereeg udirdan zohion baigulsan hun n zurag deer baigaa altanhuyagiin gegdeh erdenebulgan. soningiin yariltslaguudiig n googled. ter ued toriin omchiin horoonii ded darga odoo uul uurhain ded said. huvchilj avahiin tuld ih hurliin togtool heregtei baidag yum. hen batboldod ANaas teriig ogoh yum be?
2013-05-09
bataar:
Chaddag xun d n ugux n zuv, zochintoi sanal neg bna.Uursduu yum xiixgui zalxuu,tegeed xiij chadaxgui baij bas xardana ataarxana.Ene xeden muulaad bgaa yumnuud ter solongosd ochij ajil xudulmur xiij surax xeregtei.
2013-05-09
TTTTTTTTT:
Ene tsadaj hanadaggui hulgaichuudiig shuud yamar ch shuuhguigeer tus hiilgevel daraachiin garch ireh hulgaruud nam bolnodoo! Yamar ve? ta mini ee???
2013-05-08
boorch:
shunal ihedbel SHULAM bolnoo gej...
zochin:
ene Batbold tsadah boloogui ee.dunguj hoolondoo orj baina. zailuul.mongol eh oron maani ene huniig tsatgahgui yum shig baina.yanaaaaaaaaaaa.
2013-05-08
Zochin:
Avaad ajilluulj chadaj baival hen ch avsan yaadag yum be. Batbold gej hun avlaa geed odoogiihoos dordohgui l baih. Ugaasaa buhel buten ulsiin hurungiin birjiin 1 odriin ariljaa 10,000 dollar hurehgui bna gedeg uneheer deediin deed gutamshig. Avaad ajillulj chadaj baival sain l bna shd. Tur uuruu mash hatuu geree baiguulaad, hyanaltaa sain tavibal boloo shd. Mongolchuud bid neg negiigee hardahdaa uneheer sain yumaa. Yum hiij, buten baiguulalt hiij bgaa humuusee dandaa hardaj baih yum. MCS-iig ch hardana, APU-g ch hardana, golfiin talbai barisan humuusiig ch hardana. Oorsdoo yu ch buteej chadahgui baij, yum hiij bgaa humuusiig hardah yum. Bolimoor yum
2013-05-08
zochin:
uneheer unen yum bichsen yum. neg negniigee hardag hudlaa unen baahan yum bichij sensaatslana.
ZOCHIN:
ENE YASAN SHUNALTAI TSADDADGUI AMITAN BE? TOR ULSAD ZUTGEN AJIL HIIJ SURAACH
2013-05-08
zochun:
UUr avah hun baigaa yum uu Chadaltai hun bolovsroltoi
2013-05-08
irgen:
Yamar hanaj tsaddaggiu bird ve
2013-05-08
uiiii:
Masc cyl namiin darga, ZG-iin terggin baisan
2013-05-08
Zzzzzz:
Unii chin' chadaltai bolovsroltoi. MAN-iig taraaj khamag khychii n' sulruulj khayalaa. MGL-iin khamag ynetei tsenetei bolgoniig amin khuvidaa avch ashiglaj zavshlaa. Odoo boloo um bishyy. MGL-iin khurungiin zakh zeel ovoo sergej ekhlekh gej bsan chin' nam darj unagaj avlaa. Khuviin sonirkhol shunal n' dendsen amitan bna. Khool boldog l um baikh daa. Yil laig n' khed dekh ye'iikh n' azgyi balchir n' edlekh boldoo khuurkhii
2013-05-08
arai ch dee:
Su noyon odoo l zangaa taniulj bgaan bna daa MGL tur MGL companyudiig ingej l bugdiig ni zalgih sanaa aguulj yavsan oodgui gar bn daa
2013-05-08
fghj:
Su.Batbold yum bol uguh l heregtei. Chadaltai bolovsroltoi, gol ni mundag turshlagatai ene huniig bid nar heterhii hog deer bailgaj zevruulj baina. Bid nartai bid nargui ene hun uuriiguu bol bolgoj dungunu. Harin ulsiinhaa tuluu ene huniig avj ashiglaj chadahgui baigaa ni bid nariin l buruu.
2013-05-08
Zzzzzz:
Unii chin' chadaltai bolovsroltoi. MAN-iig taraaj khamag khychii n' sulruulj khayalaa. MGL-iin khamag ynetei tsenetei bolgoniig amin khuvidaa avch ashiglaj zavshlaa. Odoo boloo um bishyy. MGL-iin khurungiin zakh zeel ovoo sergej ekhlekh gej bsan chin' nam darj unagaj avlaa. Khuviin sonirkhol shunal n' dendsen amitan bna. Khool boldog l um baikh daa. Yil laig n' khed dekh ye'iikh n' azgyi balchir n' edlekh boldoo khuurkhii