БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүний айлчлал өнөөдөр эхэлнэ
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн Ян Жэчи Монгол Улсын Засгийн газрын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Хоёр өдөр үргэлжлэх түүний айлчлал албан ёсоор 14.00 цагаас эхлэх бөгөөд эхлээд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм.
Мөн Шадар сайд Д.Тэрбишдагватай хэлэлцээ хийнэ. Харин маргааш Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхий сайд Н.Алтанхуяг нарт бараалхах юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ