
БНСУ-ын ерөнхийлөгч хатагтай Пак Кын Хе Вашингтонд айлчилж байна. Түүний айлчлал хоёр улсын хооронд харилцан цэргийн тусламж үзүүлэх гэрээ байгуулсны 60 жилийн ойтой давхцаж байгаа юм. Гэрээг 1953 онд Солонгосын хойгийн дайн дууссанаас хоёр сарын дараа байгуулж байжээ.
БНСУ-ын ерөнхийлөгчийн айлчлал Солонгосын хойг дээр дайны байдал зарлаад байсан БНАСАУ-ын цөмийн заналхийллийн дараахан болж байна. Хоёр орны тэргүүн нарын уулзалтын үеэр Барак Обама Хойд Солонгосыг өөрийн үйлдлээрээ юунд ч хүрэхгүй гэжээ.
Б.Обама “Хойд Солонгосын энэхүү заналхийлэл олон улсын хамтын нийгэмлэгийг өөрийн улс орноо хүндэтгэдэг болно гэж тооцсон бол бас л алджээ” гэсэн байна”. Мөн АНУ, БНСУ нь Пеньяныг НҮБ-ын тогтоолыг биелүүлж ухамсартай алхам хийвэл дипломат яриа хэлэлцээний ард суухад бэлэн байна гэжээ.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ