
Увс аймгийн Зүүнхангай сумын эмч Л.Мянганбаяр өнгөрсөн оны 11 дүгээр сарын 25-нд тус сумын иргэн ой дөрвөн сартай н.Гэрэлт-Од хүүд эмнэлгийн тусламж үзүүлээгүйн улмаас хүү эндсэн хэрэг гарсан. Талийгаач хүүгийн аав АН-ыг дэмждэг учраас эмч хүүхдийг үзэхээс татгалзаж, намын даргадаа үзүүл хэмээн зандаран буцаасан гэдэг. Тэгвэл Увс аймгийн Цагдаагийн хэлтсээс тус хэргийг шалгаж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ