
Уламжлал болгон зохион байгуулагддаг Улсын математикийн 49-р олимпиад нийслэл хотноо энэ сарын 03-07-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн олимпиадад 21 аймаг, нийслэлийн 22 багийн бага ангийн 33, дунд ангийн 47 багш, 8-11-р ангийн 327 сурагч, нийт 407 хүн оролцож, оюун ухаан авъяас чадвараа сорин өрсөлдлөө. Наймдугаар ангиудаас нийт 101 сурагч оролцсоноос нийслэлийн 1-р сургуулийн сурагч Б.Төрхүү 42 оноогоор тэргүүн байр эзэлж "Улсын математикийн олимдиадын аварга” болж, 11-р сургуулийн сурагч Г.Амарсанаа ,"Сант "сургуулийн сурагч Л.Оюунтөгс нар II байр, 11-р сургуулийн сурагч М.Мөнх-Учрал, Б.Уранчимэг, Дархан-Уул аймгийн сурагч Б.Энхбаяр нар III байр эзэлсэн байна.
Харин 9-р ангийн төрөлд Сант сургуулийн сурагч Б.Пүрэв “Алтан медаль”-ийн эзэн болж, 1-р сургуулийн сурагч Б.Алтангэрэл, Монгол Туркийн хамтарсан сургуулийн сурагч Б.Энхбат нар мөнгөн медаль, "Сант "сургуулийн сурагч Х.Цэрэнчимэг, 1-р сургуулийн сургч С.Цэнд-Аюуш, Монгол Туркийн хамтарсан сургуулийн сурагч Т.Төгөлдөр нар хүрэл медаль хүртлээ.
12 жилийн сургалттай аравдугаар ангийн төрөлд "Орчлон" сургуулийн сурагч О.Бодрол аваргалж, З.Батзориг, Б.Эрдэнэбаяр нар II байр, Б.Эрдэнэ, Г.Баяржавхлан, Б.Билгүүн, А.Ананд нар III байр эзэлсэн байна. 11 жилийн сургалттай аравдугаар ангийн төрөлд "Олонлог" сургуулийн сурагч А.Сүхбат 32 оноогоор тэргүүн байр, Ш.Золбаяр, Д.Батзориг нар II байр, Б.Бямба-Эрдэнэ, А.Сумъяабат нар II байр эзэлсэн юм. Мөн энэ үеэр “ Уран бодолт”-ын аварга шалгаруулсан бөгөөд бага, дунд ангийн багш нарын аваргуудыг мөн тодруулсан юм. Багийн дүнгээр нийслэл хотын баг аваргалж “Алтан цом”-ын эзэн болж, Увс, Хөвсгөл аймгийн багууд удаалжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ