Хойд хөрш махны хяналтаа чангатгав
Үнэг, хархны махыг хонины мах хэмээн зардаг байсан хятадын бүлэг луйварчдын хэрэг дэлхий нийтийг цочролд оруулаад байна. Эдгээр луйварчдын худалдаанд гаргахаар зэхээд байсан харх, үнэгний 20 гаруй мянга кг махыг устгасан.
Үүнтэй холбоотойгоор манай хойд хөрш Хятад улсаас оруулж ирдэг махны асуудалд анхаарал хандуулж хил гааль дээрх махны хяналтаа чангатгаад байгаа аж. Харх, үнэгний мах нь галзуу, тахал, гэдэсний хижиг, сальмонеллез, туляреми зэрэг халдварт өвчин тараадаг аюултай юм байна.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ