
УИХ-ын эмэгтэй гишүүд өнөөдөр ХЗХ-ны хохирогчдийг хүлээн авч уулзжээ. Тэд “ХЗХ-ны хохирогчдын хохирлыг барагдуулах, ХЗХ-д дампуурах үед битүүмжлэгдсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэл зэрэгт судалгаа мэдээллийг цуглуулжээ. Тиймээс энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж, иргэдийн хохирлыг барагдуулах тал дээр эмэгтэй гишүүдийн албан бус бүлгээс онцгойлон анхаарч ажиллаж байгаа аж.
Эргэн сануулахад, 2006 онд хадгаламж, зээлийн хоршоод дампуурахад 26 хоршооны 8000 гаруй хүн хохирч байсан. Улмаар 2008 оноос өмнө хохирогчдын мөнгийг 100 хувь барагдуулж дуусгах шүүхийн тогтоол гарсан ч өнөөдрийн байдлаар төр 43 тэрбум төгрөгийг эргэн төлөлттэйгээр барагдуулаад байгаа юм.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ