Энэ жил 36 тэрбум төгрөгийг замын ажилд зарцуулна

img

  Энэ онд нийслэлийн хэмжээнд улс, нийслэлийн төсөв, замын сан, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 36 орчим тэрбум төгрөгийн 106,6 км авто замыг шинээр барих буюу өргөтгөн шинэчлэх ажлыг хийхээр болсон. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан хөрөнгө оруулалтын ажлуудын тендерт Нийслэлийн Авто замын газар хяналт тавин ажиллах  бөгөөд аравдугаар сарын 31 гэхэд төлөвлөгөөт замын ажлуудыг дуусгахаар төлөвлөжээ. Мөн автозамын траст байгаа айлуудыг нүүлгэн шилжүүлэх ажилд ихээхэн цаг хугацаа шаардагддаг. Үүнээс шалтгаалан замын ажил хойшлох, удаашрах магадлалтай байдаг учир нийтийн эрх ашиг, сайн сайхны төлөө газраа чөлөөлж өгөхийг иргэдээсээ  хүсч байгаагаа өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлын үеэр нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж хэллээ. Өнөөдрийн байдлаар нийслэлийн гурван байршилд замын ажил эхэлж, зам хаасан байгаа бөгөөд цаашид ажил нь эхэлсэн замуудыг тодорхой хугацаагаар хаах юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ