Орон сууцны талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнөнө
Залуучуудад зориулсан “Өмчтэй монгол залуу” орон сууцны нээлттэй хэлэлцүүлэг маргааш 09.00 цагт Иргэний танхимд болно. Уг хэлэлцүүлэг нь залуучуудыг орон сууцжуулах талаар төрөөс баримталж буй бодлого зорилт, барилгын салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлага, тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох юм.
Өнөөдөр залуучуудад орон сууцны үнэ, чанар, зээлийн асуудал хэр хүндрэлтэй байгаа болон залуучуудыг орон сууцжуулах ямар нөхцөл боломж байгаа талаар нээлттэй ярилцах юм байна. Тус хэлэлцүүлгийг Монголын залуучуудын үндэсний хороо, Монголын Залуучуудын Холбоо, Ардчилсан Залуучуудын Холбоо, НҮБ-ын дэргэдэх залуучуудын зөвлөлдөх хороо, Бүтээн Байгуулагч Залуучуудын Холбоо хамтран зохион байгуулах юм ажээ.
Хэлэлцүүлэгт Ерөнхий Сайд Н.Алтанхуяг, БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн нарын албаны хүмүүс оролцож, үзэл бодлоо илэрхийлж, санал шүүмжлэл сонсох юм байна.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ