
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын 50 жилийн ой ирэх долоо хоногт тохиох гэж байна.
Ойн хүрээнд тус театрынхан олон арга хэмжээ зохион байгуулж, үзэгч олондоо сонгодог бүтээлүүдээрээ бэлэг барихаар төлөвлөжээ. Тухайлбал, энэ сарын 14-ний өдөр Улаан хивсний ёслол болж,уран бүтээлийн түүхийн үзэсгэлэн болон “Гэгээн оргил өөд” баримтат киноны нээлт болно. Харин 15-нд П.И.Чайковский “Евгений Онегин” дуулалт жүжиг , 16-нд, Э.Чойдог “Шарилжин дундах цэцэг” , Н.Римский-Корсаков “Шехерезада” бүжгэн жүжиг , 17-нд Х.Билэгжаргал “Ламбугайн нулимс”дуулалт жүжиг , 18-нд “Хунт нуур” бүжгэн жүжгээ толилуулна. Түүнчлэн 19-ний өдөр Гала концертоо тоглохоор зэхээд байгаа юм байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ