Оюутолгойн гэрээний асуудлаар С.Ганбаатар ил захидал илгээжээ

img

  УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр Оюутолгой компанитай байгуулсан зарим гэрээ тодорхой бус байна гэж үзэж байгаа. Түүнчлэн хөрөнгө оруулалтын зардал, менежментийн төлбөр нэмэгдсэн асуудлаар хэлэлцээрт орсон Засгийн газрын зарим сайд яагаад чимээгүй болов,  Засгийн газар хөрөнгө оруулагчдын байр сууринаас яагаад ярих болов гэдэгт хардлага төрж УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун нарт хандан ил захидал хүргүүлээд байгаагаа мэдээлсэн юм.

Уг захидалд "Монголын ард түмэнд хурал бүрийн явц, тэмдэглэл, талуудын байр суурь шийдвэрийг ил болгож тайлагнах, Рио Тинтотой хэлэлцээр хийж буй дөрвөн сайд хөрөнгө оруулагчийн байр сууринаас ярих болсон шалтгаанаа ойлгомжтой, тодорхой ярих ёстой" гэжээ. Мөн Оюутолгойн баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулах асуудал эрчимжиж байгаа энэ үед С.Ганбаатар гишүүн дор хаяж найман гэрээг монголчуудад ил болгох шаардлага мөн тавьж байна.

Эдгээрт  Хятадаас эрчим хүч худалдан авах гэрээ, Хятад болон бусад улсад зэсийн болон алтны баяжмалаа борлуулах гэрээ, Төслийн бүтээн байгуулалтын үеийн санхүүжилтийн гэрээ, Төслийн бүтээн байгуулалтын гэрээ, Итгэмжлэгдсэн банк санхүүгийн байгууллагын гэрээ, Төслийн үйлдвэржилтийн үеийн урт хугацааны санхүүжилтийн гэрээ, Тогтвортой байдлын гэрээ, Удирдлагын үйл ажиллагааны гэрээ  багтаж байгаа юм байна.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dorjpalamaaaa:
tui mai
2013-05-27
b.batmonh:
oyu tolgoin gereeg oorchilj chadahgyi bol 76 g buulga eronhiilegchiin zasaglaltai boli mongolchuudaa
2013-05-15
demjig ch:
taniig mongoliin ireedyi yr hyyhdyyd ard irgediin maani ireedyin toloo erh choloonii toloo temtsej baigaa gedegt itgedeg shyy ene olon biznes nuhduud ard tymnii umchiig dendyy gamgyi avch bna daa zuvhun ulsiin baiguulga ene ashigt maltmaliig maani olborloj ard tymen uls orondoo hogjild zoriuldag bol bid UK USA gaas ali hediin hol hogson saihan oron bh bailaa heden shunaltai nuhduudees bolj yaduu oronii jagsaalt tergyyleh gej eh oronch baildaa biznesmenyydee ta nar olon jiliin daraa haana yamar orond eh orongyi geed hoogdood ch bolson amidarna gej bodood baigaa yum uu daana ch ochood l zahialgand orood duusahaar haramsahad oroitson baih baih shyy teren door odoo bygdeeree temtseed hamt uls oronoo hogjuulbel ireedyid eh orondoo setgel amar nutag negt horshyydteigee saihan amidarna bish yy ireedyig bodoo ch
2013-05-10
Erunhiilugch....:
Ganbaatar devshivel yr n bol neleen yvna shu ayguidvel Elbegeeg yalna shu
2013-05-09
ХХХХ:
Ерөнхийлөгч.....
2013-05-09
ард түмэн:
ганбаатар гишүүнээ ерөнхийлөгчид өрсөлдөөчээ бие даагаад таныг монголын ард түмэн шууд дэмжинэ шүү
2013-05-08
Erunhiilugch....:
Ganbaatar devshivel yr n bol neleen yvna shu ayguidvel Elbegeeg yalna shu
eronhiilegch:
Ganbaataraa chi eronhiilegch baih estoi hun shu.neree devshuuleech.bie daaj.yagaad aigaad bn
2013-05-08
Баярцогт:
Нөгөө Гаагын шүүх чинь яасан бэ?
2013-05-08
иргэн:
Наадуул чинь урд дөнгөж хил гараад том байгууламж барьж байгаа гэсэн, доогуур нь хамаг баялаг ухаад авчихаж байгаа юм биш биз. Одоо ч техник технологи аймаар хөгжиж байгаа шүү. Ухаад эхлэх юм бол 30 жил байтугай 10 жилийн дараа л бүгдийг нь зөөчих байлгүй дээ.
2013-05-08