Дорноговьд ажилласан ажлын хэсгийн дүгнэлт хангалтгүй байна гэв

img

  УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Дорноговь аймагт ажилласан Ажлын хэсгийн тайланг хэлэлцлээ. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож товч мэдээлэл хийсэн. 2012 оны 10 дугаар сарын 9-нд Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн иргэн Д.Норсүрэнгийн тугал хорогдсон шалтгааныг Цөмийн энергийн газраас цацраг болон ураны нөлөөллөөс болоогүй гэж үзсэн бол Мал эмнэлгийн газар үүний эсрэг дүгнэлт гаргаж маргаан үүссэн тул юунаас болж мал үхэж байгааг тодорхойлж дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулж газар дээр нь ажиллуулж дүгнэлт гаргах захирамж гаргасан гэдгийг Ерөнхий сайд хэллээ. Ажлын хэсгийн нэгдсэн дүгнэлтээр Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян, Улаанбадрах сумын Аргалант багийн иргэдэд хийсэн шинжилгээгээр хүний эрүүл мэндэд ионжуулагч цацраг болон хүнд металлын нөлөөллөөс үүдэлтэй өвчлөл, эмгэг өөрчлөлтүүд илрээгүй. Малчин Д.Норсүрэнгийн тугалнууд ионжуулагч цацраг болон ураны нөлөөллөөс болж хорогдоогүйг тогтоосон. Мөн тугалын хорогдол халдварт өвчний үүсгэгчээс болоогүйг шинжилгээгээр тогтоож, малчин Д.Норсүрэнгийн бэлчээрээс авсан хөрс, усны дээжийн химийн найрлага нь стандартын хэмжээнд байна гэж үзжээ. Харин селен, бор, сурьма зэрэг металл биш элементүүдийн агууламж Тал хонгорын шаврын цэгийн хашаа доторх хөрсөнд стандартаас давсан тохиолдол дөрвөн дээжинд илэрсэн тул тугалын хорогдлын шалтгаан нь селен, зэс, сурьмагийн хордлого байх магадлалтай тул цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай гэсэн байна.Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, өөрсдийн байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Су.Батболд “Энд Хонгорт гарсан хордлоготой төстэй зүйлүүд яригдаад байгаа. Хонгорт гарсан асуудалд мөн тодорхой хариулт өгөгдөөгүй. Ажлын хэсэг тийм байж магадгүй, цаашид судлана гэсэн хариулт өгөөд байгааг ойлгохгүй байна. Мэргэжлийн хүмүүсийн өгч байгаа хариулт үнэхээр сул байна. Халдварт өвчин биш гэдгийг аймгийн мал эмнэлгийнхэн ч хэлчихнэ. Энэ асуудлыг хичнээн сараар, 140 хүний маш том бүрэлдэхүүнтэй судалчихаад тодорхой дүгнэлт гаргаж чадахгүй байгаа нь ажлын хэсэг хангалтгүй ажилласан байна“ гэсэн байр сууринаас хандлаа. УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Ажлын хэсэг ерөнхий дүгнэлт гаргасан ч яг ямар зүйлээс болж мал хорогдсоныг тодорхойлоогүй байна. Дэлхийн шар нунтгийн зах зээл гэж байдаг. Үүнд монголчуудыг оруулахгүй байх, техник технологиос хол байлгах гэсэн хэсэг бүлэг байгааг үгүйсгэхгүй. Байнгын хорооноос зөвхөн хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа эсэхэд дүгнэлт гаргана. Ажлын хэсэгт мэргэжлийн хүмүүс оролцож санал дүгнэлт гаргасан байна. Дүгнэлтэд эргэлзээлтэй зүйлүүд байгаа. Иймд энэ асуудал цаашид дуусахгүй үргэлжлээд явна. Энэ үүднээс Байнгын хороо энэ асуудлыг анхааралдаа авч Ажлын хэсэг байгуулсан байгаа. Байнгын хорооноос танай Ажлын хэсгийн хийсэн ажлыг үндэс болгож цаашид ажиллана” гэлээ. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Tegeed ter tugaluud amia horloson bolj taarch bna uu. manai ulsiin hamgiin huchirheg Lab bol ulsiin mal emneleg ariun tseveriin tuv lab shtee. mergejiltnuud ni chadvarlag. tegeheer tednii hariug iluu unemshine.
2013-05-10
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛД ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-05-09