УИХ-ын дэд даргыг сонгох асуудлыг хэлэлцэнэ
Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр 09.00 цагаас эхэлнэ. Чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ
1. “УИХ-ын дэд даргыг сонгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /хэлэлцүүлэг үргэлжилнэ/;
2. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл:
- Үндсэн чиглэлийн биелэлтийн тухай илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг танилцуулна;
- Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт танилцуулна.
3. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4 төсөл: Нэмэлт санхүүжилт”-ийн болон “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5 төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүд:
- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр танилцуулна;
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цолмон танилцуулна.
4. Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/:
- Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин танилцуулна;
- Хууль зүйн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Түвдэндорж танилцуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ