Өнөөдөр болох зарим үйл явдал

-Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос сагсан бөмбөгийн нэрт зүтгэлтэн Д.Соднодзундуй агсны нэрэмжит Ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр Аврагч спорт хороон дээр 09:00 цагаас зохион байгуулна.
-НИТХ-ын хуралдаан "Хангарьд" ордны 14 давхарт 09:00 цагт болно. Хуралдаанаар Ахмадын орон сууц 4000 хөтөлбөр болон нийслэлд шинээр баригдах 80 бага сургуулийн байршлыг тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
-11:00 цагаас Хэвлэлийн хүрээлэнд Монгол охин 20 жилийн хичээнгүй хөдөлмөрийнхөө үр шимээр уран нугаралтын төрлөөр Дэлхийн Гиннесийн номонд багтаж дээд амжилт тогтоосон талаарх мэдээллийг багш, эцэг эх нь хийнэ.
-"Өмчтэй монгол залуу" хэлэлцүүлэг Иргэний танхимд 09.00 цагаас эхэлнэ.
- Чингэлтэй дүүргийн шүүхэд Лениний музейн барилгын шүүх хурал 13:00 цагт болно.
-Архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллага, аж ах нэгжийн удирдлагуудыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр 09:00 цагаас хүлээн авч уулзах юм байна.
-МХЕГ-аас Монголын махны холбоотой хамтран "Мах эхлэн боловсруулах үйлдвэрлэлд дотоод хяналтыг хэрэгжүүлэх нь" сургалтыг өнөөдөр зохион байгуулна. Уг сургалтад улсын хэмжээнд мал нядалгааны үйл ажиллагаа эрхэлж мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулдаг 26 ААН-ийн 40 гаруй удирдах болон чанарын хяналтын ажилтан, менежерүүд хамрагдах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ