68 жилийн өмнө 1945 оны тавдугаар сарын 9-нд дайн дууссаныг тэмдэглэсэн өдөр байв. Энэ өдөр урт удаан үргэлжилсэн цус, хөлс, эр зоригоор олдсон өдөр. Дайнд зөвхөн ЗХУ 27 сая гаруй хүнээ алдсан юм. Зөвлөлтийн армиас найман сая 860 мянган хүн гэртээ эргэж ирээгүй билээ.
Өнгөрсөн бүх хугацаанд ямар ч үйл явдал Агуу их эх орны дайныг бүдэгрүүлээгүй юм. Одоо эх орны дайнд оролцож явсан 3,3 сая хүн л үлджээ. Тэдний тэн хагас нь арын алба хашиж явсан, хорих ангид хоригдож байсан хүмүүс байдаг. Москвад 32 мянган тахир дутуу ахмад дайчин байна. Дайнд оролцож явсан хүмүүсээс хамгийн залуу нь 86 настай юм.






http://youtu.be/WG0-vrKTSsg
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ