Уруулын будаг хүнд металл агуулдаг
Эмэгтэйчүүдийн өдөр тутмын хэрэглээ уруулын будгийн найрлагын тухай “Environmental Health Perspectives” сэтгүүлд нийтлэл гарчээ. Сэтгүүлд бичсэнээр уруулын будагны найрлагад хүнд металл буюу хар тугалга, кадми, хром, хөнгөн цагаан зэрэг бодисууд ордог байна.
Калифорнийн их сургуулийн профессор Кэтрин Хаммонд тэргүүтэй баг бүх төрлийн уруулын будганд есөн төрлийн хүнд металл олсон аж. Тэд хаана үйлдвэрлэснээс нь үл хамаарсан найман уруулын будаг, 24 өнгөлөгчийн найрлагыг шалгасан байна. Хамгийн аюултай нь кадмий, хром, хөнгөн цагаан, марганц байснаас хром нь бөөрний үйл ажиллагаанд хортой нөлөөлдөг нь тодорхой болжээ.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ