Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр Д.Сумъяабазарын талд гарчээ
УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт нэр дэвшин, ялалт байгуулсан Д.Сумъябазарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх асуудлыг өнгөрсөн долоо хоногт хэлэлцсэн. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Дахин сонгууль одоо хэрэгжиж байгаа хуулийг зөрчсөн гэж үзсэн байр суурь дээр АН-ын бүлэг одоо хүртэл хэвээр байгаа. Сонгуулийн тойргийн хорооны шийдвэрийг хууль зөрчсөн эсэх талаар Үндсэн хуулийн Цэцэд ч гомдол гаргасан. Харин Цэцийн шийдвэр бидний хэнийх нь зөв болохыг нотолсны дараа энэ асуудлыг ярина” гэсэн юм.
Тэгвэл Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарчээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр өөрийн твиттер хуудаснаа “Сумъяабазарын талд Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гарчээ. Одоо тангараг өргөхөд саад алга боллоо” хэмээн бичжээ.
Харин АН-ын бүлгийн зүгээс Д.Сумъяабазарыг тангараг өргүүлнэ гэх асуудал нь Өвөрхангайн тойргоос сонгогдох болзлоо хангасан Д.Зоригтын асуудалтай адил, тиймээс тангараг өргүүлэх бол хамтад нь өргүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа аж.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ