Эрүүл мэндийн салбарын гажуудал энхрий үрсээр тоглож байна

img

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ерөнхий сайдын зөвлөх Д.Кёкүшюзан Батбаяр нар өчигдөр  Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд гэнэтийн шалгалт хийсэн юм. Энэхүү шалгалтыг УИХ дахь бие даагч гишүүд болон Засгийн газрын “1111″ төвд хүүхдийн эмнэлгүүдийн асуудлаар эцэг эхчүүдээс ирсэн санал гомдолын дагуу тус эмнэлгээс эхлүүлсэн. “11 11” төв ажиллаж эхлэсэн цагаас өнгөрсөн долоон сарын хугацаанд 40 мянга гаруй иргэн санал хүсэлт ирүүлсний 2000 гаруй нь эрүүл мэндийн салбартай холбоотой байдаг аж. Эдгээрийн нэг нь Говь-Алтай аймгийн иргэн Р.Даваадоржийн 1111 төвд ирүүлсэн гомдлын дагуу ЭХЭМҮТ-д очсон аж. Учир нь Р.Даваадоржийн вакцин хийлгэсэн охин нь сувилагчийн буруугаас хүнд халдвар авч, охиноо эмчлүүлэх гэж аймгийн эмнэлэг, Эрүүл мэндийн яам гэхчлэн олон шат дамжлагаар явсан ч үр дүнд хүрээгүй гэнэ. Тиймээс 11 11 төвд хандсанаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн 14 хоногийн өмнө хагалгаа хийлгэсэн аж. Хагалгаа амжилттай болсон бөгөөд Д.Хонгорзул охин эмнэлгээс гарч байгаа гэлээ. Үүний дараа тус эмнэлгээр үйлчлүүлж байгаа болон хэвтэн эмчлүүлж буй иргэдтэй уулзах, эмнэлгийн удирдлагууд санал сэтгэгдлийг сонсон, ямар асуудал тулгарч байгаа талаар ярилцсан. Энэ үеэр мөн Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн эмчинй буруугаас өнгөрсөн оны есдүгээр сард хатгаа нь хүндэрсэн хүүхдийг буруу эмчилсэн гэх хүүг аав ээжийнх хүсэлтээр хэвтэж буй тасагт нь очиж харсан. Хоёр ой ч хүрээгүй бяцхан хүүгийн тархи, хоёр бөөр нь усжсан, сэхээний тасагт хэвтэж байгаад мэдрэлийн тасагт шилжсэн гэнэ. Анх эмнэлгээр явснаас хойш ЭХЭМҮТ-д гурав дахь удаагаа хэвтэж байгаа ба эмнэлгийн ор хоногийн тоо дууссан тул өнөөдрөөс гарах гэнэ. Харин хүүгийн эцэг эх эмнэлгээс гаргах гэж байгаад  дургүйцлээ илэрхийлсэн. Учир нь эрүүл мэндийн байгууллагуудын хариуцлагагүй үйлдлээс болж миний эрүүл саруул хүүхэд одоо ийм байдалтай хэвтэж байна. СХД-ийн хүүхдийн эмнэлэгт эмчилж байсан эмч бидэнд “хүүхэд чинь эрүүл болохгүй. Залуу улс дахиад хүүхэдтэй болчихгүй юу гэж хэлсэн. Эрүүл саруул төрсөн хүүхэд минь ханиад хүрч, хатгааг нь эмчлүүлэх гэж бид эмнэлэгт хандсан. Гэтэл одоо үхэх сэхэхийн зааг дээр байна. Бид хүүгээ эрүүл саруул болгохыг маш их хүсч байна” гэж байв. Зөвхөн ЭХЭМҮТ гэлтгүй эрүүл мэндийн байгууллагуудын бодит байдал ямар байгааг шалгалтынхан асууж, иргэдийн санал гомдолыг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар ярилцсан. УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Монгол Улсын эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа бүхэлдээ доголдсон. Энэ бол зөвхөн одоо бий болсон асуудал биш. Өнгөрсөн хугацаанд салбарын яамны удирдлагуудын хийсэн буруу тогтолцооны гажуудал энэ бүхний гол буруутан. Тэд салбараа хөгжүүлье гэж хичээгээгүй нь Төрийн нарийн байсан хүний нууц сейфэнд  хагас тэрбум гаруй төгрөгийн гадаад валют олдсоноор харж болно. Яамны нэр бүхий удирдлагуудын найман тэрбумын хэргээр АТГ-д шалгагдаж байгаа нь энэ бүхнийг батална. Түүнчлэн салбарын яамны бодлогод эмч эмнэлгийн ажилтан, эмчлүүлэгч буюу иргэд оролцож өөрсөддөө хэрэгтэй байгаа өөрчлөлт, шинэчлэлт, тоног төхөөрөмжийн хангалт зэрэг шийдвэр гаргахад санал бодлыг нь тусгаж байгаагүй. Хэн нэгнээс буруу эрж буруутгах гэхээсээ илүү үүнээс цаас иргэдийн эрүүл мэндийн даатгалыг хэрхэн үр бүтээлтэй ашиглахав. ЭМД-ийн хуримтлалаар эмчлүүлэгчийн эмчилгээний зардал, монгол улсад шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг худалдан авахад хэрхэн зөв зарцуулах вэ гэдэгт анхаарлаа хандуулах цаг болсон” гэлээ. Ерөнхий сайдын зөвлөх Д.Кёкүшюзан Батбаяр хэлэхдээ “Шинэчлэлийн Загийн газрын 1111 төвд хандсан иргэдийн гомдлын дагуу бид ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын ерөнхий сайд Н.Алтанхуяг эрүүл мэндийн салбарт нэг сар гаруй ажилласан. Үүний үр дүн ч гарч байгаа. Бид иргэддээ эмнэлгийн үйлчилгээг чанартай сайн үзүүлдэг, орчин үеийн эмнэлгүүдтэй болох зорилготой. Үүний тулд асуудлыг дор дор нь шийдэх, харилцан уялдаа холбоотой ажиллах үүднээс иргэдийн санал гомдлын дагуу энэ эмнэлэгт ирсэн. ЭХЭМҮТ муу эмнэлэг гэж ирээгүй. Энэ эмнэлэгт эмчлүүлж байгаа хүхдүүдийн эцэг эх өмнө нь эмчлүүлж байгаад 1111 төв хандсан тул бид энд шилжүүлсэн байсан. Хойшид ч иргэдийн санал гомдлын дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллана” гэв. Хамгийн сүүлд тус эмнэлгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа Ш.Энхтөр “ Шинэчлэлийн Засгийн газрын ажлын үр дүн бидэнд ч мэдрэгдэж эхэлсэн. Тухайлбал, манай ЭХЭМҮТ-ийн дэргэд баригдаж буй өргөтгөлийн барилгад зүрхний эмчилгээний тасаг нээгдэх юм. Зүрхний өвчтэй хүүхдүүд өнөөдрийг хүртэл гадаадад эмчлүүлж байсан. Манай улсад зүрхний хагалгаанд орох шаардлагатай 900 гаруй хүүхэд байна. Энэ хүүхдүүд ирэх намраас эх орондоо эмчлүүлэх бололцоотой болно. Үүнд шаардагдах 2,5 тэрбум төгрөгийг Ерөнхий сайдын төсвийн багцаас гаргахаар болжээ. Мөн бөөрний тасаг нээсэн, энд хиймэл бөөрний гурван аппарат ажиллаж байна” гэж хэлсэн. Ийнхүү шалгалтынхан тус эмнэлгийн Хүүхдийн мэс заслын клинкийн хаалгаар гарах үед 17 настай хүү нь ослын улмаас хөлийн хуруу, гарын шуугаа тайруулсан, одоо бөөрний архаг дутагдалтай болсон. Одоо би хүүгээ яах вэ хэмээн Ерөнхий сайдын зөвлөх Д.Кёкүшюзан Батбаяр, ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Энхтөр нарт хандсан. Харин түүний хүүгийн эмчилгээг өөрийн эмнэлэгт хариуцан хийхээ Ш.Энхтөр дарга энэ үеэр амалсан юм. . П.Нарандэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkkkkkkkkkk:
kekshiugeer zovluulej baigaa eronhii saidaar ch odoo yaah ch iym bilee.
2013-05-13
chi ain?:
Chi malaa tolgoigoo ajiluul za. owoo mal be!
2013-05-13
351199:
bichehs ch durgui hurjina helee gd yahiin uursduu 1l tom gishuud geel tomrool hutsaad tegchd tgvel suuliin heden jil gants emneleg barisan ym bna uu teriigee nerelchih emch nar hiihgui bgaan baij tgvel ta nar yu hiisiin uursunduu haus barij heden avgai l solisn bh tgvel ter emneleg chin achaalaa diilehgui bna ter udval ch gej dee yu mdhgui nus
2013-05-12
unen:
Udval saidiig slij eronhiilogsj bolgie
2013-05-11
chi ain?:
Chi malaa tolgoigoo ajiluul za. owoo mal be!
sonin um:
sonin um batbayar zuvluh baih gej
2013-05-11
Zochin:
Iim balarsan yum gej baih. Toon dotor useg gej Batbayar yu hiij yabna be. Emneleguuded altanhyag sar ajillasanii ur dun garch bna ch geh shig sogtuu yum uu? Soliotoi yum uu? Oilfosongui. Hatgaatai huuhediig buruu emchleed tarhi boor usjsan ch geh shig anhnaasaa suuri obchnuudiig ni onoshj chadaagui yum bish uu? Tsoo eruul torson huuhed hatgaagaa emchluuleed iim bolson gedegiig yu gej oilgoh be emch naraa. Deeree ch dooroo ch dampuursan janhuu bolj dee. Anhnaasaa onoshilgoo buruu yabahdaad bna ene huuhed deer undsen onoshoo oloochee. Ter hatgaa chini undsen onosh bish neg hundrel ni baih magadlal ondor bna shuu.
2013-05-10
муу муу:
эх нялхасын эмэгтэйчүүдийн тасаг нь маш муу. лав 15 жилийн өмнөө тийм байсан. Яг үнэндээ би хохирогч нь гэхдээ дуугай өнгөрсөн. Нэг хувийн эмнэлэгтэй хар намхан авгай байдаг хэн билээ дээ абортоос өөр юм мэдэхгүй.
2013-05-10
АНХААР:
Эмч нар нь гэж бас бүтэхээ байлаа. Үр хөндөлт гэж халтурны ажил хүүхэд төрүүлнэ гэж халтуурны ажил, төрөх гэж очиход нь бөөн хүнд суртал гар дээр нь хэдэн төгрөг хаяхгүй бол мөн тансаг ресторан энэ тэрд хоолонд оруулахгүй бол хөдлөнө гэж байхгүй хүн бүхэнд ижил тэгш хандаасай хүн л бол хүн шүү тэр УДВАЛД хэлчий эмч нарын халтурны ажлыг таслан зогсоо хүн бүрт ижил тэгш ханд үйлчил иргэнээ авар эрүүл үндэстэн болго авилга хээл хахуулийг бүр мөсөн эмнэлгийн салбараас арч.
2013-05-10
АНХААР:
Би бодохдоо Эрүүл мэндийн салбарыг сайн мэддэг Нэг эмч хүн эсхүл эмнэлгийн салбарын сайн мууг мэддэг ажилчин хүн салбарын сайд нь болчихоосой тэгвэл энэ эрүүл мэндийг салбар өөдөө байх болно. Юугаа ч мэдэхгүй муу сайн хүмүүсийг битгий томилж байгаач ээ. Ард иргэдээсээ санал асуулга авч байж томилж баймаар байна.
2013-05-10
odod:
box zasuultai emneleg yaj zov baixav dee. Eronxii saidiin niigmiin asuudlaarxi zovloxoor ex gishuun Batbayar ajillaj emiin sang TUZ bolloo gex yariag eronxii saidaar xeliuuleed zoxij baigaa shuu dee. Ajlaa olj xiigeesei.
2013-05-09
Unen:
Ene mahan bumbug end er ni uy hiij yavna uugeer eruul mendiig zuvluulj baival suurel bolj bna daa :(
2013-05-09
zochin:
toon dotor useg yavj bh chini.
2013-05-09
зочин:
Энэ 2 эмнэлгийн хаалгаар гараад л мартана ш дээ. Ерөнхий сайдаа Удвалыг хурдан солиочээ. Бүх гэмт хэрэгтнүүдтэй сүлбэлдээд, яаж мөнгө идэхэв гээд л уйтраад гүйж яваа. Уймарсан, хоцрогдсон энэ авгайг хурдан солиочээ
2013-05-09
ipged:
epvvl mendiin cectemiig ve veiin zacag top ajil xapiystalgiig ni iim bolgoj alban tystaaliin kapiap bolgood toglood dyycj bna ve veiin caid dapga napt xyyliin xapiystalga toostox xepegtei gandii lambaa gex metiin xvmvvct
2013-05-09
sanин:
Тэр асуудалуудийг нь хурдан шийдээч ээ яриад хэрэггүй ш дээ Одоо наад 2 чинь мартсан харайж яваа
2013-05-09