Рагу:Төслийн маань бүх зүйл амьд байна

Тэдгээр бүтээлийг долоо хоног бүр нэг нэгээр нь үзэгчдэд хүргэх нь юм. Энэ талаар төсөл санаачлагч Рагу ярихдаа “Миний хийсэн “The Mongolian Live Sessions” төсөл бол дуучин, хөгжимчин хоёр хэрхэн амьдаар дуулж, бүтээлээ хүргэж байгааг дүрсжүүлэх зорилготой. Ний нуугүй хэлэхэд, манай зарим дуучдыг хүмүүс жинхэнэ дуучин мөн үү, биш үү гэдэгт эргэлздэг. Тийм учраас төслийн маань бүх зүйл амьд байна” хэмээн ярьжээ.
Төсөлд монголын рок, попын шилдэг дуучид, хөгжимчид нэгдэж оролцох аж. Тэд “Соёл-Эрдэнэ” хамтлаг, дуучин Б.Бадар-Ууган агсны болон 70-80-аад оны хит дуунуудыг дуулах юм.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ