Чуулган 14.00 цагаас эхэлнэ

img

  УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаан 09.00 цагт эхлэх байсан ч 14.00 цаг хүртэл хойшилсон. Учир нь УИХ дахь намын бүлгүүд хуралдаж, УИХ-ын сонгуулийн 26-р тойрогт нэр дэвшигч Д.Сумъяабазар, 10-р тойрогт нэр дэвшигч Д.Зоригт нарыг тангараг өргүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаанаараа  УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт ялалт байгуулсан Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэх бол УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрогт өрсөлдсөн Д.Зоригтыг мөн тангараг өргүүлэх  ёстой" гэсэн байр суурьтай байгаа юм. Энэ асуудлаар бусад намын бүлгүүд дор бүрнээ хуралдаж, Д.Сумъяабазар, Д.Зоригт маргааш тангараг өргүүлэхээр болсон бололтой. Харин үдээс хойш хуралдах чуулганаар УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг нэр дэвшүүлсэн асуудлыг хэлэлцэх юм байна. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ