Цагдаа нарын хүлээн авсан Aston Martin, Lamborghini, Bentley, Ferrari
Дубайгийн замын цагдаагийн газар автопаркаа Ламборжини-ээр шинэчилж байгаа тухай мэдээ цацагдаад байсан бол өнөөдөр зургийг нь тавьжээ. Aston Martin One-77, Mercedes-Benz SLS AMG и Bentley Continental GT эдгээр тансаг зэрэглэлийн машиныг юуны өмнө хурд хэтрүүлсэн жолооч нарыг гүйцэж түрүүлэхэд зориулах аж.
Өнөөдөр Дубайгийн замын цагдаагийн газрын хамгийн үнэтэй машин нь Aston Martin One-77 болж байна. Машин V12 7,3 литрийн цилиндртэй, 760 морины хүчин чадалтай. Дээд хурд нь 354 км/цаг. Нэг сая 800 мянган ам.долларын үнэтэй. Эл машиныг Дубайгийн нэгэн чинээлэг хүн тус газарт бэлэглэжээ.
Д.Баясаа



СЭТГЭГДЭЛ БИЧИХ