“Шинэ орон сууц, ҮХХ-ийн үзэсгэлэн” маргааш эхэлнэ
“Шинэ орон сууц, ҮХХ-ийн үзэсгэлэн” 5 дугаар сарын 10-ны өдрийн 12 цагаас Мишээл төвд нээлтээ хийнэ.
Тус үзэсгэлэнгийн арга хэмжээ 10-аас 13-ны хооронд болох бөгөөд “Барилгын хөрөнгө оруулагчдын уулзалт”, оролцогч байгууллагуудын бизнес уулзалт, орон сууцны хөнгөлөлттэй зээл, лизингийн үйлчилгээ зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохиогдох юм.
Үзэсгэлэнд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Гэр хорооллын хөгжлийн газар зэрэг төрийн байгууллагууд, Амины орон сууц, Шинэ орон сууц, Гадна тохижилтын, ҮХХ зуучлалын 120 гаруй компани, арилжааны банкууд оролцож үйл ажиллагаагаа танилцуулж байна.
Үзэсгэлэнгээс:
- Засгийн газраас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн танилцуулга
- Шинэ орон сууц, Амины орон сууц, гадна тохижилтын цогц мэдээлэл
- Орон сууцны хөнгөлөлттэй зээл, лизингийн үйлчилгээ
- Үл хөдлөх хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой мэдээлэл авах боломжтой.
“Шинэ орон сууц, ҮХХ-ийн үзэсгэлэн” нь барилгын салбарыг дэмжин төрөөс олгож байгаа орон сууцны нийлүүлэлтийг дэмжих зээл, моргейжийн зээл, барилгын материал үйлдвэрлэгч болон импорлогчдын эргэлтийн хөрөнгийн зээлийн талаар бодит мэдээллийг өгч, орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлтэй иргэд эртнээс байраа үзэж сонгох боломжийг олгож байгаагаараа онцлог юм.
Хэрэв та:
- Шинэ орон сууцыг хөнгөлөлттэй зээлээр авахыг хүсч байвал
- Амины орон сууц бариулах гэж байгаа болон зуслангийн байшинтай болохоор зорьж байгаа бол
- Байр, орон сууцныхаа гадна талбайг засч тохижуулах гэж байгаа бол энэ амралтын өдрүүдэд Мишээл төвд зохиогдох “Шинэ орон сууц, ҮХХ-ийн үзэсгэлэн”-г зориорой.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ