Шилдэг татвар төлөгчидтэй өглөөний цай уув

img

Шинэ санаа, шинэ ажлын талаар ярилцдаг “Өглөөний шинэ санаа” уулзалтдаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг шилдэг татвар төлөгчдийн төлөөллийг урьж, өглөөний цай ууж, халуун ярилцлага өрнүүллээ. Сэлэнгэ, Дархан-Уул, Архангай, Булган, Дорноговь, Өвөрхангай, Төв зэрэг аймаг, нийслэл хотод ноос ноолуур, төмс, хүнсний ногоо, эрчим хүч, тээвэр, амралт сувилал, хэвлэл мэдээллийн салбарт ажлын байр бий болгож, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үйлчилгээ үзүүлдэг 15 аж ахуйн нэгжийн удирдлага Засгийн газрын тэргүүнтэй санал бодлоо хуваалцаж, амжилт ололт, тулгарч буй асуудлаа хэлж, хамтдаа гарц хайлаа. Эдгээр нь 2013 оны шилдэг татвар төлөгчөөр шалгарсан 100 компанийн төлөөлөл юм.

Хужирт рашаан сувиллын захирал Рашаан сувиллын үндэсний хөтөлбөр гаргаж, ахмад настнуудаа амралт сувиллын газраар үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлмээр байна гэж байлаа.

Ажлын байр түрээсэлж, худалдаа эрхэлдэг “Дархан тээвэр” ХХК-ийн захирал дарханчууд ажил, орлоготой байгаасай гэж хүсдэг гэсэн нь монгол хүн бүрийг ажилтай, орлоготой болгох Шинэчлэлийн Засгийн газрын гол зорилттой нийцэж байлаа.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Сэлэнгэ, Төв аймгийн удирдлагуудтай уулзаж, төмс, хүнсний ногооны зоорины асуудлаар ярилцаж, шийдвэр гаргана гэж хэллээ. Мөн эрчим хүчний салбарын монопол байдлыг задлах нь зүйтэй гэсэн санал энэ үеэр гарч байлаа.

Дэлхийн зах зээлд гарах брэнд бүтээгдэхүүн бий болгох нь Засгийн газрын зорилт. Тиймээс ноос, ноолуурын салбарт онцгой анхаарч ажиллаж байгаа. Ерөнхий сайдын өрөөнд 6 удаагийн уулзалт, танилцуулга хийж ярилцсаны үр дүн гарч байгаа гэдгийг “Алтай кашмир”, “Могол ноос” компанийн захирруул хэллээ.

Ерөнхий сайд энэ уулзалтын дараагаар “Шилдэг татвар төлөгч”-ийн батламж, цомыг тэдэнд гардууллаа гэж

6

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

шал тэнэг:
Шилдэг татвар төлөгчид гэнэ шүү. Бусад нь шилдэг бус татвар төлөгчид үү. Бүгд л татьараа төлөх ёстой биз дээ.
2013-05-10
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛД ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-05-09