Б.Энхбаяр: ”НӨАТ-ийн босгыг 200 сая төгрөг болгох нь зайлшгүй олны анхаарал татсан асуудал”

img

УИХ-ын нэр бүхий долоон гишүүний санаачилсан НӨАТ-ын босгийг 200 сая төгрөг болгож нэмэгдүүлэх хуулийн төслийг өнгөрсөн гуравдугаар сарын эхээр УИХ, Засгийн газрын хуралдаанд өргөн барьсан боловч дэмжлэг аваагүй билээ.

Өнөөдөр /өчигдөр/ хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэвлэлийн бага хурал хийж уг хуулийн төслийг Онлайн парламентаар хэлэлцүүлж ард түмний санал дэмжлэгийг авч олны анхааралд хандуулах шаардлагатай гэж мэдээлсэн.

Дорнод аймгийн Онлайн төлөөлөгч Б.Энхбаяртай энэ талаар ярилцлаа. 

.

- Хоёр долоо хоногийн хугацаанд санал авч амжих уу?, Жинхэнэ татварын дарамтад байгаа жижиг дунд үйлдвэр эрхлэгч, бизнесменүүд энэ хэлэлцүүлэгт оролцох боломж нь хэр байгаа вэ? - Монгол улсад Онлайн орчинд сая орчим хэрэглэгч бий. Тэр тусмаа мэдээллийг  байнга хайж өөрийнхөө байр суурийг илэрхийлж байдаг нийгмийн идэвхитэй хэсэг цахимд л байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын долоон гишүүний санаачилсан НӨАТ-ын хуулийн төслийг Хаврын чуулганаар хэлэлцэх хуулийн жагсаалтад оруулалгүй, дарсан байна. Засгийн Газрын зүгээс энэ хуулийг дэмжих боломжгүй гэдэг саналаа өгчээ.  Өөрөөр хэлбэл энэ санаачлага олон нийтийн анхааралаас гарсан, хязгаарлагдмал байдалд орсон. Тиймээс энэ асуудлыг Онлайн парламентаар зайлшгүй хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн.

.

- Хэлэлцүүлсний үр дүн нь яаж харагдах вэ? - Манай улсад 60 гаруй мянган аж ахуйн нэгж улсын бүртгэлд бий. Идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг нь 40 мянга юм байна. Үүнд зөвхөн аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг яриагүй. Үүний цаана улс орны эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, аж ахуйн нэгжид тулгарч  буй дарамт ачааллыг багасгах, татварын байгууллагад байгаа хүнд суртал, хээл хахууль, авилгалыг үгүй байх гээд бүхий л салбар, иргэдийг хөндсөн асуудал. Энэ асуудлыг олон талаас нь авч үзээд Онлайн парламентаар хэлэлцүүлэхээр болсон.

Нэгдүгээрт нийт татварын орлогын дөнгөж гуравхан хувийг бүрдүүлж байгаа аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-т хамааралгүй болгоно. Татварын орлогын 97 хувийг бүрдүүлж буй улсын төсвийн хүнд ачааг үүрч байгаа хэсэг хэвээрээ үлдэнэ. Гуравхан хувийн орлогийг бүрдүүлж байгаа хэсэг  тухайлбал, 36 мянган аж ахуйн нэгж энэ санаачилсан хуулийн үйлчлэлд багтаж НӨАТ төлөгч биш болно гэсэн үг.

Ингэснээр татварын  ачаалалыг нийгмийн баялгаас бага хүртэж байгаа хэсгээ дэмжсэн зарчимд шилцжүүлэх, дундаж давхаргыг дэмжих бодлоготой уяна гэсэн үг. Харин нийгмийн баялагаас илүү их хүртэж байгаа нь тэр хирээр бас нийгмийн хариуцлагыг илүү үүрч, хамтдаа үүрэх зарчимын асуудал бас хөндөгдөнө.

.

- "НӨАТ"-ийн босгыг өөрчлөх тухай асуудал олны анхааралыг нэлээд татах байх. Иргэд ямар байдлаар санлаа илэрхийлэх вэ? - Манай Онлайн парламент нээгдээд долоо хонож байна. Онлайн орчинд бол www.zindaa.mn сайтад онлайн дэд бүтэц маань суурилж байгаа. Энэ хугацаанд нийтдээ 100 асуудал  хэлэлцүүлэхээр иргэд санал гаргажээ.

Хамгийн олон санал авсан таван асуудлыг хэлэлцүүлгэд бэлтгэж байна. Энэ асуудлын тухайд УИХ-ын гишүүдийн албан ёсоор өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцүүлж байгаараа илүү онцлог. Тиймээс холбогдох хуулийн төсөл, тооцоо судалгааг хэлэцүүлэгийн хэсэгт байршуулсан. Үүнд иргэд чөлөөтэй оролцож байр сууриа илэрхийлэх боломжтой.

Дэмжиж болно, буруу гэж болно. Өөр хувилбаруудыг гаргаж болно. Энэхүү ирүүлсэн санал бүрийг Онлайн парламентийн ажлын хэсэг анхааралтай тэмдэглэж нэгтгэнэ. Нөгөө талаар Онлайн дэд бүтцээрээ дамжуулж онлайн гарын үсэг цуглуулах ажил зохион байгуулна. Өөрөөр хэлбэл дэмжиж байгаа, дэмжихгүй байгаа гэдэгт гарын үсэг цуглуулах юм. Товчхондоо ЛАЙК дарна л гэсэн үг л дээ.

Үүний үр дүнд хэчнээн иргэд энэ хуулийн төслийг зөв гэж үзэж байгаа юм, УИХ нэн даруй авч хэлэлцэх шаардлагатай юу гэдэг талаарх иргэдийн байр суурь тодорхой болно. Богино хугацаанд олон хүнээс санал авагдаж, хэлэлцүүлэгт орох боломжтой.

.

- 36 мянган аж ахуйн нэгжийг НӨАТ-аас хамааралгүй болголоо гэхэд сар, жилд төлж буй 82 тэрбумын алдагдал гарах юм биш үү? - Эдийн засаг дах мөнгөний эргэлт хэдий чинээ хурдтай эргэнэ төдий чинээ эдийн засгаа тэтгэдэг. НӨАТ-ын босгыг 200 сая хүртэл авахгүй гэснээр 80 гаруй тэрбум төгрөг алдчихлаа гэж харж болохгүй. Энэхүү 80 гаруй тэрбум төгрөгийг төлж буй жижиг дунд бизнес эрхлэгчид татварт өгөх энэ мөнгөөр бизнесээ өргөжүүлэх, тэлэх, үйлчилгээгээ сайжруулах, мөнгөнийхөө эргэлтийн санг өсгөх гээд олон боломж нь нээгдэж байна гэсэн үг.

Нэг талаар төсвийн орлогийг багасгаж байгаа юм шиг харагдаж байгаа ч нөгөө талдаа  мөнгөний эргэлтийн үр дүнд дахин бусад хэлбэрээр төсвийн орлогын бааз тэлэх боломж байгааг үгүйсгэж болохгүй.

.

Ц.Баяр

Эх сурвалж: zindaa.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nybo:
bygd noat tologch baixgyi bol ugaasaal manaixan orlogoo gyitsed xamruuldaggyi um chini odoo byrl amar bolloo gesen ug biz dee. bosgo yne gelgyi bygd noat tologch baix ni deer gej yzej bainaa.
2013-05-11
landrmaa:
12 jil biznes hiigeed odoo hurtel uchiraa olsongui . gaslaad l yabjiin. tatvariinhan buur budilj guitslee. zarim darga nar n budlian deer n ajillaad shorongii haalga tatasgaajiina, nuat muat bichig tsaas tsag hugatsaa bololgui bugd adil orlogo ashgiin heden huv geed tatvaraa togtooj boldoggui yum baih daa. hyanahad ch amar. bosgo geheer heden tomchuud hoorondoo naimaa hiigeed busad n yahiim boloo. nuat gej ner n hurtel naaldats muutai jinhene haraaal idsen jonkhuu bainaa
2013-05-10
oyun:
НӨАТ босгыг 200 сая болгодог нь зөв. Дөнгөж байгуулагдаад хөл дээрээ зогсоогүй ААН хэдэн төгрөг олоод юу болоогүй байхад нь 10%-г аваад л ААН нь өрөнд ороод л хөл дээрээ хэзээч босож чадахгүй байна аа Жижиг ААН-д бол энэ нь маш их дарамттай. сар бүр тайлангаа гаргах татвараа төлөх гээд ... Өөрсдөө юм хийж болохгүй тэгээд дампуураад ажилгүй болох гээд л байдаг юм хийх гэхээр татвараар дарамтлаад байх
2013-05-10
Hamgiin buruu ternii orond yamar ch bosgogyi bygd NOT toloh zyutei:
Zochin
2013-05-10
Энхбаярт:
Мэддэг юм шиг сайхан буудах юм даа. Наад толгойгоо сайн ажиллуул. Ер нь бол татвараа хэрхэн бхга зардлаар хурдан цуглуулахаа эхлээд бодож олох хэрэгтэй. дараа нь босгоо бодоорой, Нэг их бүгдээрээ мэддэг болж гэнэ. Лхагважав,фэнг шүй гэж 2урак л баахан худлаа ярьсанаас хойш бүгд мэддэг болох нь л дээ.
2013-05-09
duugii:
НӨАТ-ийн босгыг 200 сая төгрөг болгох нь зөв ажил шүү. Дүүрэг. дүүргийн татварын байгууллагууд хэтэрхий хүнд сурталтай болсон бөгөөд хээл хахууль, авилгалын үүр бплсон. Дөнгөж нээсэн компаний дансанд 8 сая төгрөгний орлого ороход НӨАТ тэй компани бол гэж болгуулдаг. Тэгээд 10 хувь авна гээд дайрчдаг. Тэгээд тэр 8 саяын ажил мат - л, цахилгаан, цалин, түрээстэй xамт ороод ирэхээр субботник болдог. Сүүлдээ би зүгээр байж байсан дээр гэж боддог болсон.
2013-05-09
irgrn:
irged hoat toldog uuniig meddeggui
2013-05-09
5806:
zov bna
2013-05-09
ganbaatar:
zuv shuu
2013-05-09
odod:
zov shuu. xarin suuria sov togtoox xeregtei. Bugdeeree ugaagaa xamragdaxgui baigaa. Alban bus sectort bas xamaatai. tend orlogoo sain nuusan, tatvaraas zugtaasan mash olon xun baigaa. Xuviin dansaar business yavdag bolson shuu dee. NOAT bol shudarga, xun burt xamaatai baix xeregtei
2013-05-09
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛД ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-05-09
ЯНЖИН:
НӨАТ БҮГД ТӨЛДӨГ БОЛОХ НЬ ЗӨВ.
2013-05-09
irgen:
noat tolhoo boliyooo zovoo zov
2013-05-09
134t3:
sain yum xiixgeed buruu setgeed bnaaa.eroosoo noat-gej yumniixaa chi uchiriig oloogui garuud uuniig sanaachilsan bna. uul ni bugd li tatbar tologch baix yosyoi,iimd yamar chi bosgo buur 10 say-iin chi bosgiig boliood bugd NOAT-tologch bolii.xarin 200 chi bai xed chi baidiin bosgo togtoogood ternees doosh orlogtoig ni TOLSON noat-iig ni butsaaj olgox yum.
2013-05-09
bata:
Ene mash buruu shu.Jijig aj ahuin negjuud bur hurdan dampuurna.NUAT tulugch tom kompaniyd hoorondoo haritsaad ehleheer jijig, dunduud orlogo baihgui bolno. Harin tuunii orond bugd NUAT tulugch bolood 5% togtoovol zuv bolo do
2013-05-09