Засгийн газар залуучуудад зориулсан орон сууцыг дэмжинэ

img

 

Ерөнхий сайдын дэргэдэх Монголын залуучуудын үндэсний хороо, Монголын залуучуудын холбоотой хамтран “Залуучуудад зориулсан орон сууц” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр залуучуудыг орон сууцжуулах талаар төрөөс баримталж байгаа бодлого зорилт, барилгын салбарын өнөө ба ирээдүй, тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын  талаар ярилцлаа.

  Хэлэлцүүлэгт Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож  “Шинэчлэлийн засгийн газраас орон сууцжуулах талаар барьж байгаа бодлогын цөм нь барилга угсралтын компаниудад орон сууц барих газрыг үнэгүй олгож, дэд бүтэц байгуулах ажилд нь дэмжлэг үзүүлээд харьцангуй хямд, чанартай орон сууцаар иргэдийг хангах явдал юм. Ийм нөхцлөөр үндэсний барилгын компаниудтай гэрээ хийж эхний 1560 айлын орон сууцны  барилгын  ажил эхэлсэн” гэлээ. Буянт-Ухаад баригдаж байгаа орон сууцны  хорооллын эхний 500 айлын сууц   11 сарын 30-нд, үлдсэн 1000 гаруй нь ирэх оны 5  сард ашиглалтад орох юм.   Ерөнхий сайд хуучнаар байшин үйлдвэрлэх комбинат нэрээр ажиллаж байсан аж ахуйн нэгжийг сэргээж, барилгын материалын үнийг бууруулснаар иргэдэд очих орон сууцны үнэ буурах боломжтой болно. Цаашлаад залуучууд болон ахмадуудад зориулсан түрээсийн орон сууцыг олон тоогоор барих бодлого барьж байгаа гэж хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛД ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-05-09