Хот тохижилтын ажлыг 24 цаг хийдэг болжээ
Хотын тохижилт, цэвэрлэгээний ажил 24 цагаар хийдэг болжээ. Тодруулбал, дүүргүүдийн ТҮК-ийн ажилчид өдөр бүр 22 цагаас өглөөний 07 цаг хүртэл дөрвөн машин 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр Их тойруу, Бага Тойруу, Чингисийн өргөн чөлөө, Энхтайвны өргөн чөлөө буюу Оффицеруудын ордноос Таван шар, Нарны зам, Тасганы овооны зүлэг, мод бут, ногоон байгууламжийг усалж байгаа аж.
Мөн зам угаах найман машин Их тойруу, Бага тойруу, Энхтайвны өргөн чөлөө, Нарны зам, Нарны гүүрийг 23 цагаас 06 цагийн хооронд угааж байгаа гэнэ.
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ