Нийслэлийн сонгуулийн хороо байгуулагдлаа

img

Сонгуулийн Ерөнхий Хороо санал авах өдрөөс 50-аас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн “Сонгуулийн хороо”-г  байгуулна гэсэн хуулийн заалтын  дагуу Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангахаар  нийслэлийн Сонгуулийн хороог энэ сарын 6-ны өдөр байгуулсан. Сонгуулийн хорооны  бүрэлдэхүүнд зөвхөн төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийг томилон ажиллуулах ёстой гэж заасан байдаг. Үүний дагуу нийслэлийн Сонгуулийн хорооны даргаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун, Нарийн бичгийн даргаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана, гишүүдээр Байгаль орчин, Ногоон Хөгжлийн яамны хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэм, нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрхзүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл, нийслэлийн Өмчийн харилцааны газрын орлогч дарга Т.Батдорж, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга Б.Бат-Өлзий, нийслэлийн ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Өнөгэрэл нар ажиллахаар болсон.
Нийслэлийн сонгуулийн хороо харьяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд сонгууль зохион байгуулах ажлыг төлөвлөх, түүнийг зохион байгуулах, сонгуулийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, нэг мөр сахин биелүүлэх явдлыг хангах зэрэг бүрэн эрхтэй юм. Тиймээс нийслэлийн “Сонгуулийн хороо” санал авах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дүүргийн сонгуулийн хороодыг байгуулна гэсэн заалтын дагуу 5-р сарын 12-ны өдрөөс өмнө хуралдаж, дүүргүүдийн сонгуулийн хороог байгуулах бөгөөд 5 дугаар сарын 17-ний өдрөөс өмнө хэсгийн хороодыг байгуулахаар болж байна.
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ:
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛД ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
2013-05-09