Гэр бүлийн маргааны улмаас өөрийгөө хутгалжээ
Сүүлийн үед гэр бүлийн маргааны улмаас иргэд нэгнийхээ эрүүл мэнд, амиа насанд хүрэх тохиолдол цөөнгүй гарах болсон. Тэгвэл өчигдөр Баянгол дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт байрлах II байранд иргэн 30 настай А гэх эмэгтэй гэр бүлийнхээ хүнтэй маргалдсаны улмаас өөрийнхөө цээжин тус газар хоёр удаа хутгалсан хэрэг гарчээ. Түүний биеийн байдал одоогоор сайнгүй байгаа тухай эх сурвалж мэдээллэв.
Мөн өчигдөр Сонгинохайрхан дүүргийн IV хорооны нутгийн оршин суугч 22 настай эмэгтэй У өөрийнхөө хэвлийн тус газраа хүйтэн мэсээр гэмтээсэн байна
Б.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ