Бангладешт амь үрэгдсэн хүний тоо 1000 давлаа

img

  Өнгөрсөн сарын 24-нд Савар хотод найман давхар барилга нурснаас болж амиа алдсан иргэдийн тоо 1000 давлаа. Байшинд нэхмэлийн таван үйлдвэр, банкны салбар, дэлгүүр ажиллаж байсан юм. Эдгээр байгууллагад гурав орчим мянган хүн ажиллаж байжээ. Байрны эзэн Мохаммед Сохель Ранаг дөрөвдүгээр сарын 28-нд Энэтхэг рүү зугтах гэж байхад нь баривчилсан юм. Д.Баясаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ