Жан Имоуг олон хүүхдийнх нь төлөө шийтгэнэ

img

  Хятадын засаг захиргааныхан нэрт найруулагч Жан Имоуг “нэг гэр бүл-нэг хүүхэд” бодлогыг зөрчсөн хэрэгт буруутгаад байна. Түүнийг долоон хүүхдийнх нь төлөө 26,05 сая ам.доллараар торгохоор зэхэж байгаа бөгөөд  энэ торгууль  түүний жилийн орлогоос даруй хоёр дахин их байгаа юм гэж Хятадын Коммунист намын “Жэнминь Жибао” сонинд мэдээлжээ. Жан Имоу 61 настай. Хоёр гэрлэлтээс болон гэрлэлтийн гадуурх хүүхэдтэйгээ нийлээд долоон хүүхдийн эцэг юм. Тэрбээр 2008 онд Бээжингийн олимпийн наадмын нээлтийн ерөнхий найруулагчаар билээ. Д.Баясаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ