
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлыг хамгаалах газрын агуулахаас өчигдөр Монголын тал Тираназавр Батаарыг Нью-Йоркийн Сурраундарт компаний байр руу ачуулж баглаа боодлын ажлыг албан ёсоор эхлүүлжээ. Сурраундарт компани нь урлагийн бүтээл, шинжлэх ухааны олдвор, эмзэг нарийн материалын баглаа боодлоор мэргэшсэн, тусгай хамгаалалттай агуулах бүхий хувийн компани бөгөөд энэхүү компаниар АНУ-ын томоохон музей болон төрийн байгууллагууд тогтмол үйлчлүүлдэг байна. Сурраундарт компани Т-батаарын баглаа боодлыг энэ сарын 15-ны дотор дуусгахаар ажиллаж байгаа юм байна. Сурраундарт баглааг хийж дуусмагц Т-батаарыг Туушин компани хүлээн авч Монгол руу тээвэрлэх бичиг баримтыг бүрдүүлж эхлэх юм.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ