“Манчейстер Юнайтед” шинэ дасгалжуулагчтай боллоо
Ливерпулийн хөлбөмбөгийн “Эвертон” клубт 11 жил ажилласан Дэвид Мойс “Манчейстер Юнайтед” шинэ дасгалжуулагч болжээ. Тэрбээр сэр Алекс Фергюсоны халааг авч зургаан жилийн гэрээнд гарын үсэг зуржээ.
А.Фергюсон 26 жил “Манчейстер Юнайтед-ын дасгалжуулагч нь байсан юм. Энэ хугацаанд түүний удирдлага дор тус клуб Английн 13, лигийн хоёр, цомын тав, лигийн цомын дөрвөн удаагийн аварга болж байлаа.
Дэвид Мойс долдугаар сарын 1-нээс ажилдаа орно.
Д.Баясаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ