БИ эмч бас ХҮН

img

УИХ-ын гишүүн С.Ганбаатар бидний хэлж заншсан Эх нялхсын эмнэлэгт гэнэтийн шалгалт хийх гэнэ. Эрхэм гишүүнийг очихоос нь өмнө гадны хүн би хүртэл мэдчихсэн байсан болохоор энэ шалгалт нь гэнэтийн гэх утгаа лав алдсан байх.

Эх хүүхдийн эрүүл мэндийн талаар төр засгаас дэвшүүлсэн бодлого, уралдуулсан санаа, зарласан хурал шалгалт  багадаагүй.  Шалгалт хийх болсон нь иргэдээс ирсэн гомдолтой холбоотой гэнэ. “Эх нялхс”-ын эмнэлэгт үнэхээр асуудал бий. Байр орчин, үйлчилгээ эмчилгээний стандарт, эм тарианы хангамж гээд нүдээрээ харж цаастай нь тулгаад үзчих шалгалтыг бол энэ эмнэлэг хамт олноороо амжилттай даваад сурчихсан байгаа. Эмнэлгийг маш онцлог үйлчилгээний газар гэж харах нь зөв болов уу.

.

Эмнэлэг сувилал амралт биш болохоор мэдээж өвдсөн шаналсан, айсан тэвдсэн хүн л очно. Энэ талаасаа эндэхийн үйлчилүүлэгчид сэтгэлзүйн хувьд их л эмзэг. Эмнэлгийн ажилтан, сувилагч нарын ажил үүргийн, харилцааны алдааг хүндээр хүлээн авч үүгээрээ тухайн эмнэлгийн үйл ажиллагаанд бүхэлд нь хангалтгүй гэсэн дүн тавьчихдаг тал ч бий.

Ер нь бол эмнэлгийн үйлчилгээнд жижиг алдаа гэж байхгүй ард нь эрдэнэт хүний амь нас байгаа. Иргэдээс гардаг Улсын гэх эмнэлгийг дагасан шүүмжлэл гомдол бүрийн цаана сэтгэл шингээгүй хүнд сурталтай үйлчилгээ хүйтэн хөндий гэрэл муутай хонгил шиг л харагддаг. Гэтэл иргэдийн тэр хүсээд байгаа сэтгэл шингэсэн харилцаа, төгс үйлчилгээ бас тодорхой аятайхан боломжит орчин нөхцөл дунд биежих учиртай.

Ямар гээч программ хөтөлбөрийг хангаж мэдлэг боловсрол эзэмшсэн хүнд ямар орчинд бусдыг  инээмсэглэн хүлээн авч -инээмсэглэн үдэж хүнд сурталгүй хурдан шуурхай үйлчлэх үүргийг дарга нь өгч байгааг олж харсна уу, шалгалтынхаан.

Жишээ нь, бидний хэлдэгчилэн “халдварт”-ийн эмнэлэг. Дунд үеийнхний сайн мэддэг цагаан толгойтой пүрш нь сунасан орос ортой, эмнэлэг гэхээсээ илүүтэй цэргийн байр шиг харагдах тасгууд энд олон бий. Ийм 20 цэрэг ор багтаасан том өрөөнд ёлтойсон /40 Ватт/ хоёрхон гэрэлтэй байх ба энд оройдоо уух эмнийх нь өнгө бичиг арай гэж уншигдана.

Халууны эмээ нойрны эмтэй солиод уучихаар. Харин энэ гэрэлд хүнийхээ  судсыг олоод хатгаж чадаад  байгааг нь  үнэхээр мэргэшсэн сувилагч гэж ойлгодог байх. Ийм газар хүүхдээ тэврээд орсон ямар ч эцэг эхийн дотор харанхуйлж энд байгаа цагаан халадтай хэнийг ч гэлээ голсон айсан нүдээр харж эмчилгээ үйлчилгээнд нь эргэлзэж эхэлнэ. Бас дарга нь өрөвдөөд тэтгэвэрт нь хараахан гаргаагүй байгаа маш том харааны шил зүүсэн ахмад сувилагч хүүхдэд нь дусал залгаж тариа хийнэ гэж айлгана. Одоо яасныг мэдэхгүй, ямар ч байсан жилийн өмнө нэг хүүхдийн тасаг нь ийм л байсан.

.

Эрүүл мэндийн салбарын улсын гэх эмнэлгүүдэд хавтгайдаа эмч ажилчдын зан харьцаа, дотоод зохион байгуулалттай холбоотой хүнд суртал чирэгдэл их, хүнийг мөнгө бэл, ажил албан тушаал, нийгмийн байр сууриар нь өөрөөр үзэж, жижигхэн гар харсан ялгаа гаргаж эмчилгээ үйлчилгээгээ хүргэдэг асуудал дарагдах бус даамжирсаар байгаа нь үнэн.

Төрөх тасагт нэг аав нярайгаа эмчилгээний аппаратад оруулахаар дугаарлаж байж. Урд нь лав 4 хүүхэд хүлээж байх. Гэтэл нэг нярайд энэ дугаарлалт ерөөсөө үйлчлэхгүй “ногоон гэрлээр” хэд хэд ороодохож. Урдуураа дайруулсан аав жоохон гайхсхийж байтал төд удалгүй нэг сувилагчаас бусад бүх асрагч сувилагч нь хаашаа ч юм яваад өгцгөөж. Хаачив гэтэл нөгөө ногоон гэрлээр ороод байсан  нярайн ээж нь хувийн “Баар”-тай бас караокэтэй байж. Тэгээд шинэ нярайн аавын урьснаар ажлын цагаа жоохон завсарлуулаад  караокед бөөнөөрөө очиж ганц ганцхан зуу татаж, стрессээ тайлаад эргэн ирцгээж.

.

Энэ бол бараг л хошин шогийн санаа  болох жишээ. Энэнээс ч том ялгаварлал дээрэлхүү харилцаа үзүүлдгийг хүмүүс байнга л ярьж байдаг. Ер нь “Эх нялхс”-ын гэх эмнэлэг үйлчилгээний орчин дээрх “халдварт”-ын гэх эмнэлгээсээ нэг их ялгарахгүй.

Доод давхар, подвалаар нь явбал сүнстэй таарна гэх энэ нүсэр барилгад хүний сэтгэл уужраад итгэл төрөөд явчих орчин байна уу гэвэл даргынх өрөө, захиргааныхны төвлөрдөг байрыг хэлэх байх. Энд эрлэгийн элчийг айлгах чадалтай сайн эмч нар, сайхан харьцаа инээмсэглэлтэй хамт олон мэдээж байгаа. Харин энийгээ гаргаад сэтгэл тэнэгэр ажиллах орчин, ачааллаа даах тасаг, ор нь байна уу, хүн хүч  байна уу гэвэл үгүй . Үүнд эмнэлгийн дарга ажилчдын зүгээс хэлэх үг тайлбар бэлэн. Төсөв мөнгө, нөхцөл бололцоо муу, даац ачаалал хэтэрсэн, байрны хүрэлцээгүй, хуучирч муудсан нурах дөхсөн гээд зовлонгоо тоочиж  эргээд шалгалт хийхээр ирсэн төрийн төлөөллийг асуудалд оруулна.

.

“Ор байхгүй, дараа ир” гэх улигт үгийг охиноо төрүүлэх гээд ид залуухан 20 насандаа  сонсож явсан бүсгүй одоо ачаа тэвэрч эмээ болох гээд баярлан очихдоо бас л сонсож байна. Яагаад вэ? Хэдэн тэрбумын хөрөнгийг дор нь босгож ганцхан жилийн дотор өөрсдөдөө сайхан ордон босгочихдог том намууд ч энэ эмнэлэгт нэг тоосго нэмж өргөтгөх гэж гараа өргөөгүй. Одоо хэлвэл “... бид цөөнх болсоон. Нөгөөдүүлийг жоохон шахья даа” гэх байх.

АН-Н.Алтанхуяг сайд Чингис бондын мөнгөөр мөн ч их юм барьж босгоно гэсэн. Хэдэн хүүхдийн эмнэлэг барих бол?...  Гарьд магнай кинон дээр Ядам өвгөн “Очир ахындаа дахиад очих болох нь дээ, хүүхдүүд минь...”  гэдэг шиг энэ  шалгалтаа дууссан бол хэдэн эмнэлэг бариулах шаардлага өвөртлөөд ерөнхий сайд дээр дахиад орох болж дээ, С.Ганбаатар гишүүн минь.

.

Сайхан орчинд хүн сайхан л харьцаатай байна шүү дээ.

Цагаан халадтай бурхадыг гэрэлд гаргаж ирье. БИ эмч, бас ХҮН гишүүнээ  гэж хэлэх эрх тэдэнд бий.

.

П.Баярхүү   /тоймч/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkk:
hudlaa hudlaa mungu husah bolhooroo emch nar ni husaad baidag gadaadaar yavj tansaglaal baidag hirneee emnelegee tordchih geheer munggui bolchdog goshin shoguud
2013-05-15
ЗОЧИН:
ЦЭРЭГ НЭЭРЭН Л ХЗДХ-ИЙН ЯАМНЫХАН ШИГ ЖАГСАЖ БАС ОЛОН ЮМ НЭХЭЖ УЙЛАГНААД БАЙДАГГҮЙ ЮМ БАЙНА ЛЭЭ ДЭЭ. ТЭДЭНД Ч БАС ЯРИВАЛ ИХ Л ЮМ БАЙДАГ БАЙЛГҮЙ ДЭЭ. ТӨРИЙН ЦЭРЭГ ТӨРИЙН МИНЬ БУЯН Л ГЭЖ БОДОЖ ЯВДАГ БАЙХ ДАА ХӨӨРХИЙ. УЙЛАГНААД БАЙХЫГ НЬ БИТГИЙ ХЭЛ ЮМ ДУУГАРЧ Ч БАЙХЫГ НЬ СОНСООГҮЙ ЮМ БАЙНА
2013-05-11
ЗОЧИН:
ЯАХЫН БЭ? БАС Л НЭГ ХҮНД СУРТАЛ,БАС Л НЭГ ЦОЛТОЙ ХУВЦАС ӨМССӨН ЯГ ЦАГДАА ШИГ БОЛЧИХСОН ИХ ЗАНТАЙ ЭМЧ НАР Л БАЙГАА Ш ДЭЭ. ЦЭРЭГ АРМИ БОЛ ӨӨР ЗАН ХАРЬЦАА,ҮЙЛЧИЛГЭЭ НЬ ЦААНАА Л НЭГ ӨӨРИЙМСӨГ БАЙДАГ АРМИЙН ЭМНЭЛЭГТ НААД НЭГ ЮМНУУДАА АВААЧААД ЯДАЖ ЦЭРГИЙН ЁС ЖУРМААР ЖООХОН Ч ГЭСЭН АМЬДРУУЛЖ ХҮНТЭЙ ХАРЬЦУУЛЖ СУРГАСАН НЬ ДЭЭР. ЦЭРГИЙН ЭМНЭЛЭГТ ЦАГДАА ЦЭРЭГГҮЙ Л ЭМЧЛҮҮЛЭЭД БАЙДАГ Ш ДЭЭ. ТУСДАА БАЙЛАА ГЭЭД ЦАГДАА НАР НЬ ТЭР ЭМНЭЛЭГТЭЭ ХЭВТЭХ НЬ ЯАГААВ
2013-05-11
zochin:
Bayarlalaa, zavaan gazar hend ch saikhan bish.Zuv asuudal bichjee
2013-05-11
ZOCHIN:
HAVDAR SUDLALIIN TOV TUYA EMCHILGEENII APPARATGUI UDAJ BNA ENE ASUUDALIIG HURDAN SHIIDEHGUI BOL OVCHIN HUNDREED BNA
2013-05-10
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа:
Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа Everyday.mn маш сонирхолтой шинэ сайт нээгдлээ. Та заавал орж үзээрэй. Өдөр бүр хамтдаа
2013-05-10
CEXEETEN:
YM BOL SCUMJLELIG XULEEJ ABCH CHADDAG CHADBARTAI BOLJ EMCH GEDEG NER ABDAG BOLUU TANIG XUN BISC GEJ XELEEGUI TANIG XUNLEG BISC ZAN GARGAJ BAIGAAG XELCEN BAIJ BOLN BUX EMCH NAR TIM BISC CH TIIM EMCHIGN XELCEN BOLUU ZÖB TUCGAJ ZÖBOOR SCUUMJLELIG OILGOX CHADBARTAI BAIX ECTOI XUN BOL EMCH BISCUUU????
2013-05-10
ээж оюун:
Эх нялхсын эмнэлэг сайн шүү. Би их л баярлаж явдаг. Ялангуяа дутуу нярайн тасгийн бүх сувилагч нар мундаг. Эмч нар нь хүртэл. Харин 1-р төрөхийг л бол мэдэхгүй л юм.
2013-05-10
erуж:
дээр нь эмнэлэгийн ажилчид сувилагч асрагч нараас нь өгсүүлээд хулгайч нар байх юм.3_р эмнэлэгээр үйлчлүүлэх гэсэн биш түрийвчтэй мөнгөө жигтэйхэн тулж ажиллаад нэрээр дуудаж оруулаад л хувцсаа энд тавь гээд байсан сувилагчид хусуулчихдаг юм байна.
2013-05-10
ээж оюун:
Эх нялхсын эмнэлэг сайн шүү. Би их л баярлаж явдаг. Ялангуяа дутуу нярайн тасгийн бүх сувилагч нар мундаг. Эмч нар нь хүртэл. Харин 1-р төрөхийг л бол мэдэхгүй л юм.
зочин:
Хууль зүйн яамны зогсоосон эмнэлэгийэ байшинг эмнэлэгт нь тоног төхөөрөмжтэй нь өгөөчдээ. Удвал сайдаа та тийм эмнэлэгийн асуудлыг салбартаа нааштай шийдэж чадахгүй бол ажлаа өгөөч.
2013-05-10
ЗОЧИН:
ЦЭРЭГ НЭЭРЭН Л ХЗДХ-ИЙН ЯАМНЫХАН ШИГ ЖАГСАЖ БАС ОЛОН ЮМ НЭХЭЖ УЙЛАГНААД БАЙДАГГҮЙ ЮМ БАЙНА ЛЭЭ ДЭЭ. ТЭДЭНД Ч БАС ЯРИВАЛ ИХ Л ЮМ БАЙДАГ БАЙЛГҮЙ ДЭЭ. ТӨРИЙН ЦЭРЭГ ТӨРИЙН МИНЬ БУЯН Л ГЭЖ БОДОЖ ЯВДАГ БАЙХ ДАА ХӨӨРХИЙ. УЙЛАГНААД БАЙХЫГ НЬ БИТГИЙ ХЭЛ ЮМ ДУУГАРЧ Ч БАЙХЫГ НЬ СОНСООГҮЙ ЮМ БАЙНА
ЗОЧИН:
ЯАХЫН БЭ? БАС Л НЭГ ХҮНД СУРТАЛ,БАС Л НЭГ ЦОЛТОЙ ХУВЦАС ӨМССӨН ЯГ ЦАГДАА ШИГ БОЛЧИХСОН ИХ ЗАНТАЙ ЭМЧ НАР Л БАЙГАА Ш ДЭЭ. ЦЭРЭГ АРМИ БОЛ ӨӨР ЗАН ХАРЬЦАА,ҮЙЛЧИЛГЭЭ НЬ ЦААНАА Л НЭГ ӨӨРИЙМСӨГ БАЙДАГ АРМИЙН ЭМНЭЛЭГТ НААД НЭГ ЮМНУУДАА АВААЧААД ЯДАЖ ЦЭРГИЙН ЁС ЖУРМААР ЖООХОН Ч ГЭСЭН АМЬДРУУЛЖ ХҮНТЭЙ ХАРЬЦУУЛЖ СУРГАСАН НЬ ДЭЭР. ЦЭРГИЙН ЭМНЭЛЭГТ ЦАГДАА ЦЭРЭГГҮЙ Л ЭМЧЛҮҮЛЭЭД БАЙДАГ Ш ДЭЭ. ТУСДАА БАЙЛАА ГЭЭД ЦАГДАА НАР НЬ ТЭР ЭМНЭЛЭГТЭЭ ХЭВТЭХ НЬ ЯАГААВ
god bless you:
Emeneleguudiin baidal, yalanguya eh hyalhas geh met tom emneleg, tedgeer emnelegeer naidlaga goridlogo uvurlun bagshirsan yaduu mongolchuudiigaa harahaar uuriin erkhgui etgel ogshij, huldaa goyo yum yarij bidnii tolgoi erguulen bidnii baylagiig hulgailj baigaa uls turchid, tednii hani hamsaatnuudiig bugdiig n i hanand tavij baigaad buudmaar sanagdaj bilee
2013-05-10
hulgaich nar muu:
Emeneleguudiin baidal, yalanguya eh hyalhas geh met tom emneleg, tedgeer emnelegeer naidlaga goridlogo uvurlun bagshirsan yaduu mongolchuudiigaa harahaar uuriin erkhgui etgel ogshij, huldaa goyo yum yarij bidnii tolgoi erguulen bidnii baylagiig hulgailj baigaa uls turchid, tednii hani hamsaatnuudiig bugdiig n i hanand tavij baigaad buudmaar sanagdaj bilee
2013-05-10
zula:
eruul mendiin salbar unendee dampuursan bgaa ene hend ch il bn.urhiin emnelgeesee avhuulaad l buun chiregdel yamarch medleggui emch ner zuusen teneguud. unendee emnelgeer uilchluuleed setgel hangaluun uldsen hun bhgui bhaa.
2013-05-10