Дандарбаатарын гудамжны хучилтын ажил эхлэхэд бэлэн болжээ

img

  Дандарбаатарын гудамж буюу Офицеруудын ордны аюулгүйн тойргоос хойш Цайз захын уулзвар хүртэлх 0.9 км авто замын шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. "Наранбулаг Хан" ХХК-ийн шинэчилж байгаа уг авто зам өнөө өглөөний байдлаар хучилт авахад бэлэн болжээ. Зам завсартай холбоотойгоор тус замын хөдөлгөөнийг долоо хоногийн хугацаатай хязгаарлаад байгаа юм. Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
офицерийн ордоноос улаанхуаран орох замыг өнгөрсөн жил засаж байна гэж хүн харахад ичмээр юм хийсэн. хийсэн зам нь жийж дуусаагүй байхад цөмрөөд ховхорсон байгаа, явган хүний зам байхгүй замын хажуугаар дүүрэн шороо ухсан нүх үлдсэн байгаа. энийгээ энэ жил янзлах юмуу?
2013-05-10
ккккк:
Тухайн зам борооны ус зайлуулах шугам байхгүй учир бага зэргийн бороо ороход явган хүн зам хөндлөн гарахад маш их хүндрэл үүсдэг буюу боломжгүй болдог. Гэтэл борооны ус зайлуулах шугам төлөвлөгдөөгүйн улмаас улсын /төсвийн/ мөнгийг үр ашиггүй зарлагадах ажил эхэллээ гэж ойлголоо. Уг зам дээр хэн, ямар ч мэргэжлийн бус байгууллага ч гэсэн асфальт "түрхэхэд" 2 жилдээ ямар ч асуудал гарахгүй гэдгийг захын хүн ойлгоно. Гэтэл ус зайлуулагчгүй энэ замыг бороо ороход яаж "гатлах" вэ гэдэг асуудал хэвээрээ үлдлээ. 2 жилийн дараа энэ зам дээр түрхсэн асфальт зүгээр л урсаад алга болно доо.
2013-05-10
Дандар баатар:
Дандар баатарын гудамж Бат-Үүл баатар гэдэг шиг.
2013-05-10
zuv bich:
Dandar baatar
2013-05-10